НИЙГЭМ

Хөвсгөлчүүд хоггүй цэвэрхэн нааджээ

Хөвсгөл аймгийнхан өнгөрсөн амралтын өдрүүдэд үндэсний их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлсэн. Хөвсгөлчүүдийн хувьд энэ удаагийн наадас хэд хэдэн онцлогтой байлаа. Тэд үндэсний их баяр наадмынхаа нээлтийг анх удаа шөнийн цагаар хийсэн мөн наадамчин олон тун чиг цэвэр цэмцгэр байж хоггүй наадсан байна.

Мөрөн хот үүсэн байгуулагдсаны 210 жилийн ой тохиосон уг наадам дуусахтай зэрэгцээд хог хаягдалгүй наадмын талбай үлдсэн талаар мэдээлэл нийгмийн сүлжээнд тархсан юм.

Баяр наадмын үеэр “Хоггүй Мөрөн хотыг хамтдаа бүтээцгээе” гэх бичигтэй хогийн том сав хаа сайгүй тавигдсан байхын зэрэгцээ сайн дурын ажилчид ажиллав. Түүнчлэн хогийн машинаа гоёж чимэглэсэн байлаа.

Б.ТОГТУУН

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button