НИЙГЭМ

Турк улсын ҮИХ-ын даргын айлчлалтай холбоотой зарим замын хэсэгчлэн хааж байна

Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга Мустафа Шентоп тэргүүтэй зочид төлөөлөгчид 2019.07.29-с 2019.07.31-ны өдрүүдэд Монгол улсад албан ёсны айлчлал хийж байна.   

Айлчлалын үед зочид төлөөлөгчдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Амарын гудамж, Их сургуулийн гудамж, Залуучуудын гудамж,  Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Их монгол улсын гудамж зэрэг авто замуудад тодорхой цагуудад хөдөлгөөнийг хязгаарлан хөдөлгөөн зохицуулалтыг хийх тул замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн цагаа зөв тохируулан аль болох төв замыг сонгон зорихгүй байхыг зөвлөж байна.

Замын ачаалал, хөдөлгөөн зохицуулалтын талаар Авторадио 96,3 болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр тогтмол шуурхай хүргэх болно.

Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button