СПОРТ
Монгол тоглогч БНСУ-ын дээд лигт тоглохоор боллоо

Гадаадын томоохон лигүүдэд Монголын сагсан бөмбөгчид хөл тавьсаар буй амжилтыг Хишгээгийн Болдсүх үргэлжүүллээ. БНСУ-ын хамгийн өндөр түвшний дээд лиг болох KBL-д тэрбээр тоглохоор болов.
Х.Болдсүх драфтын найм дахь сонголтоор “Чоньжү Эгис” багт сонгогдов.

Багаасаа БНСУ-д өсөн, сагсан бөмбөгөөр хичээллэсэн тэрбээр 17 насандаа Солонгосын 17 хүртэлх насны шигшээ багт дуудагдаж байжээ.

189 см өндөр тэрбээр иргэншлээ солин, БНСУ-ын иргэн болжээ.
Х.Болдсүх БНСУ-ын оюутны лигт “Ханянг” их сургуулийн багт хүчин зүтгэхдээ өнгөрсөн жил 17.6, энэ онд 28.7 оноо дунджилжээ.