ДЭЛХИЙ

Цахим хэрэглэгчид Юта дахь үл таних металл хөшөөний байршлыг тогтоожээ

АНУ-ын Юта мужид байгаль хамгаалагч нар аргалийн тоо толгойг бүртгэн нисэж явахдаа нэгэн хачирхалтай металл хөшөө олжээ. Хөшөө гурван метр гаруй өндөртэй байсан бөгөөд сонирхож очсон хамгаалагч нар “Одоо бидний нэг учир битүүлгээр алга болно доо” хэмээн хошигножээ.

“Reddit” сайтын нэгэн хэрэглэгч “Google Images” ашиглаж хөшөөг 2015 оны наймдугаар сараас хойш тэндээ байршсан гэж дүгнэсэн байна.

Хамгаалагч нар хөшөөний зургийг интернэт дээр нийтлээд удаагүй байхад хэлбэр дүрсээрээ Стэнли Кубрикын “2001:Сансрын Оддисей”  дээр гардаг хар хөшөөтэй ижилхэн байна хэмээн Твиттер дээр хүмүүс жиргэж эхэлсэн юм.

Нэгэн хэрэглэгч хөшөөг “Xbox-ын хуучин загвар л байна хүмүүс ээ! Microsoft энэ хөргөгч шиг харагддаг зүйлээ цөлд аваачиж тавьж дээ” хэмээн хошигножээ.

Твиттер дээр хүмүүс маазарч байх зуур “4chan” дахь “/x/ - Paranormal”-ын хэрэглэгч нар байгаль хамгаалагч нарын тавьсан зураг болон “Google Images” ашиглан байршлын координатыг нэг өдрийн дотор олсон байна.

Хөшөөний байрлаж буй газар алс, зэлүүд хүн амьдардаггүй тул Юта мужийн эрх баригчид уг олдворыг сонирхохоор зорьж очихгүй байхыг оршин  суугчиддаа анхааруулжээ.

Б. БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button