УЛС ТӨР

Б.Пүрэвдорж: НӨАТ-ыг таван хувь болгож, ард түмнийг ачаанаас чөлөөл

Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн хэлэлцэхийг гишүүдийн олонх дэмжсэний дараа үргэлжлүүлэн Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Улмаар гишүүд асуулт асууж, үг хэлж дууссаны дараа уг хуулийн төслийг хэлэлцэхийг гишүүдийн олонх дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ.

 Цар тахлын үед хүнсний хангамжийн тогтвортой байдлыг хангах зорилгоор бүх төрлийн хүнсний будаа (цагаан будаа, гурвалжин будаа, шар будаа, бусад), ургамлын тос болон 2020-2021 оны өвөлжилт, хаваржилтыг хүндрэлгүй давахад  шаардагдах бүх төрлийн малын тэжээл, өвс, тэжээлийн үр, хүнсний улаанбуудай, улаанбуудайн үр, тослог ургамал, ургамлын түүхий тосыг импортлоход нэмэгдсэн өртгийн албан татвараас, Монгол Улсын нутаг дэвсгэрт боловсруулсан ургамлын тос, бүх төрлийн хүнсний будааг (цагаан будаа, гурвалжин будаа, шар будаа, бусад) нэмэгдсэн өртгийн албан татвараас тус тус чөлөөлөх зохицуулалтыг төсөлд тусгажээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “ Та нар 800 тэрбум төгрөгийг үр ашиггүй сонгуульд зориулсан. Дахиад л 4.2 их наяд төгрөгийн алдагдалтай төсөв баталчхаад өөрсдөө хулгайлсан. Үүний оронд НӨАТ-ыг таван хувь болгож ард түмнийг ачаанаас чөлөөл. НӨАТ-ыг таван хувь болгох тухай миний санаачилсан хуулийг хэлэлцэхгүй байна. Өнөөдөр хамгийн чухал хууль энэ. Талх бүтэхийн тулд хичнээн олон НӨАТ-ын татвар төлдгийг би та нарт хэлж өгье. Үр тариагаа ургуулахын тулд тариалангийн компаниуд хамгийн гол зардлуудаа НӨАТ-ын 10 хувийн татвар авдаг. Тариагаа ургуулчхаад гурилын компаниудад тариагаа 10 хувийн НӨАТ-тай өгдөг.Гурилын компаниуд нь талхны компанид гурилаа мөн 10 хувийн НӨАТ нэмж өгдөг. Талхны компаниуд талхаа дэлгүүрт өгөхдөө дахиад 10 хувийн татвар нэмж өгдөг. Дэлгүүр нь хэрэглэгчдэд талхаа зарахдаа НӨАТ-ын 10 хувь нэмдэг.Үйлдвэрийн үе шат бүрт 10 хувийн НӨАТ нэмдэг энэ байдал эцсийн эцэст ард түмэнд дарамт болж байна. Тиймээс өнөөдөр НӨАТ-ыг 5 хувь болгож бууруулах ёстой” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
11 сар 27, 2020 16:52

Энэ муухай т�##�ц�##� хуваагд�##� тах�##� өвчинтэй ч нэгсэх юм?! Ямар сонин хүмүүс вэ?! Хорио цээрийг жаахан сунгах л хэрэгтэй байна даа?!

Холбоотой мэдээ

Back to top button