ЭДИЙН ЗАСАГ

Санхүүгийн зохицуулах хороонд ББСБ-тай холбоотой гомдол их иржээ

Санхүүгийн зохицуулах хороо арваннэгдүгээр сарын 19-ний өдрийн 3/4654 тоот албан бичгээр зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй банк бус санхүүгийн байгууллага /ББСБ/-уудад зээлийн гэрээний хугацааг сунгасан тохиолдолд ангилал бууруулахгүй байх, иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгосон зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг хойшлуулах хүсэлтийг шийдвэрлэхдээ нэмэгдүүлсэн хүү, торгууль, алданги ногдуулж, хүүг нэгтгэж тооцох зэргээр зээлдэгчид нэмэлт дарамт үүсгэхгүйгээр төлбөрийн чадварт нь нийцүүлж гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах эдгээр үйл ажиллагааг цахимаар хэрэгжүүлж зээлдэгчдэд хүндрэл, чирэгдэл үүсгэлгүй, хорио цээрийн дэглэмийг мөрдөж ажиллахыг мэдэгджээ.

Мөн ББСБ-аас олгосон зээлийн эргэн төлөлтөд хүндрэл үүссэнтэй холбогдуулж зээлийн гэрээний хугацааг сунгах, нөхцөл өөрчлөх хүсэлтээ тухайн байгууллагад цахимаар гаргаж, шийдвэрлүүлэх, Хорооноос гаргасан шийдвэрийг хэрэгжүүлээгүй ББСБ-ын талаарх өргөдөл, гомдлыг Санхүүгийн зохицуулах хорооны http://www.frc.mn/i/Feedback цахим хаяг болон 51-262608 тоот утсаар хүлээн авч, хяналт тавьж ажиллахаар болсныг өнгөрсөн  сарын 23-нд Хорооны www.frc.mn цахим хуудас болон олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ББСБ-ын зээлдэгчдэд хандан мэдээлсэн.

Арваннэгдүгээр сарын 27-ны байдлаар утсаар 75.9 хувь буюу 344, цахимаар 24.1 хувь буюу 109 нийт 453 иргэний өргөдөл, гомдол, хүсэлтийг хүлээн авч зөвлөгөө, зааварчилгаа өгч ажиллажээ. Түүнчлэн холбогдох этгээдүүд буюу тухайн зээлдэгч байгууллагад мэдэгдэж, хүсэлтийг шийдвэрлүүлэх, энэ талаар тухай бүрт нь иргэдэд эргэн хариу хүргүүлж ажилласан байна.

Иргэдээс ирүүлсэн нийт өргөдөл, гомдол, хүсэлтийн дийлэнх буюу 54.5 хувийг ББСБ-тай холбоотой санал, хүсэлт эзэлж, холбогдох зөвлөгөө, зааварчилгааг өгч ажиллажээ. Харин 37.9 хувийг Санхүүгийн зохицуулах хорооны хяналт, зохицуулалтад шууд хамаардаггүй буюу барьцаалан зээлдүүлэх газар болон гар утасны аппликейшн ашиглаж зээл олгогч этгээдүүд эзэлжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button