Д.Батсүмбэрэл LFA холбооны аваргын төлөө өнөөдөр тулалдана

Монголын холимог тулааны шилдэг тамирчдын нэг, MGL-1 холбооны гурван удаагийн аварга, АНУ-ын “Dragon House” холбооны аварга, Хилийн цэргийн 0303 дугаар тусгай салбарын хошууч, Zorky’s MMA багийн тамирчин Дагвадоржийн Батсүмбэрэл өнөөдөр LFA холбооны аваргын төлөө тулалдана.

Түүний энэ удаагийн өрсөлдөгч нь Бразилын тулаанч Маякон Мендонка. LFA холбооны 77 кг-ын жинд өрсөлдөнө. Бразил эр 24 настай, 188 см өндөр, дөрөв далаан ялаад буй. Тамирчны замналдаа 10 удаа ялж, дөрөв дийлдсэн.
Манай тамирчин Д.Батсүмбэрэл настай, 175 см өндөр. Зургаа ялсан, ганц ч ялагдаагүй яваа.
Хэрвээ Монголын тулаанч Д.Батсүмбэрэл энэ тулаанд ялбал хоёр өөр холбоо (LFA, “Dragon House”)-ны аварга болно.

Түүний тулааныг өнөөдөр 10:00 цагаас Ddish Live, Unilive, LOOKtv сувгуудаар шууд үзэх боломжтой.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.