Нийгмийн

Кёкүшюзан Д.Батбаярыг бусдыг залилсан гэх гурван хэрэгт холбогдуулан шалгаж байна

Кёкүшюзан Д.Батбаяр бусадтай бүлэглэн БНХАУ-ын иргэнээс 2009-2010 онд нийт 32 тэрбум гаруй төгрөг залилсан хэргийг нь Мөрдөн байцаах албаны  Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсээс Нийслэлийн прокурорт шилжүүлсэн талаар манай сайт мэдээлсэн.

Мөн Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газарт Кёкүшюзан Д.Батбаяр, түүний эхнэр Т.Баясгалан нарын холбогдсон залилангийн хэргийг шалгаж буй. Тодруулбал өөрсдийн хамаарал бүхий хүмүүсийн байгуулсан компаниудын нэрээр зочид буудал, амралт, аялал жуулчлалын цогцолбор, ахмадын болон жирэмсэн эхчүүдийн сувилал, усан спорт цогцолбор, цэцэрлэгт хүрээлэн барина хэмээн Байгаль орчны яамны албан тушаалтнуудыг хууран, дархан цаазат Богдхан уулын Арцатын болон Чулуутын аманд нийт 65.5 га газрын ашиглах зөвшөөрөл авч, төрд их хэмжээний хохирол учруулсан хэрэгт холбогдоод байна.

Түүнчлэн Арцатын аманд орон сууцны хороолол барихдаа улсын заан Ч.Батзоригтой нийлж бусдыг залилан мэхэлсэн гэх хэргийг нь ч шалгаж байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button