НИЙГЭМЭРҮҮЛ МЭНД

Д.Нямхүү нарын ХӨСҮТ-ийн удирдлагууд салбарын сайддаа биш хамт олондоо “ГОЛОГДЖЭЭ”

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү нарын үл ойлголцол УОК-ын “шүдний өвчин” болсон талаар бид мэдээллэсэн. Тодруулбал Т.Мөнхсайханыг сайдын ажлаа авснаас хойш тэдний харилцаа “сайнгүй” явсаар саяхан тэсэрсэн  гэх яриа хөшигний ард хөвөрч буй.

Улмаар Т.Мөнхсайхан сайд “Ажлаа сайн хийж, үгэнд орж, хамтарч ажиллаж чадахгүй бол ажлаа өгөөд яв гэсэн” хэмээн Д.Нямхүү эмч гомдоллон ярьж, Т.Мөнхсайханыг харлуулах ажиллагааг сошиалаар эхлүүлээд байна.

Харамсалтай нь энэ “дайн” эмнэлгийн ажилтнуудын төлөө ч биш, өвчтөнүүдийн төлөө ч биш. Ердөө л коронавирусийг ашиглаж улс төр хийж, суудалдаа үлдэх гэсэн башир арга тактик явж байна уу гэх хардлага өөрийн эрхгүй төрүүлж буй юм.

Д.Нямхүү эмчийн хувьд бүтэн нэг жил үс нь буурал болтол бидний төлөө зүтгэсэн гэж ард олноо хүндлэгдээд буй эгэл бус хүн. Түүний зөв ч бай, буруу ч бай хир тусгахыг огт хүсэхгүй  ард иргэд байгаа учраас тэрбээр Эрүүл мэндийн сайдын урдаас зоригтойгоор тэмцэл өрнүүлээд байгаа юм билээ. Харин хөшигний ард юу өрнөж байдаг бол.  

-ХӨСҮТ-ИЙН АЖИЛЧИД УДИРДЛАГЫН БАГАА ШИНЭ ЗАЛУУ ХҮМҮҮСЭЭР СОЛИХ ЧИН ХҮСЭЛТЭЙ АЖ-

ХӨШИГНИЙ АРД: Харамсалтай нь ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү нэг жилийн дотор ард олонд тэгтлээ хүндлэгдсэн шигээ хамт олон дундаа, ХӨСҮТ-ийн нийт ажилчид дунд сайн нэртэй нэгэн биш аж. Дэлхий дахинд коронавирус тархахаас өмнө Д.Нямхүү эмч хэд хэдэн асуудлаар хууль шүүхийн байгууллагад шалгуулж, албан тушаалаа хүртэл өгч байв. Гэвч шүүхдээд буцаад ажилдаа томилогдсон байдаг. Тэрбээр ХӨСҮТ-ийн захирлаар нийт 13 дахь жилдээ ажиллаж байна.

Нэрээ хэлэхийг хүсээгүй, тус эмнэлгийн эх сурвалжийн мэдээлж буйгаар бусад эмнэлэг жилийн жилд урсгал засвар үйлчилгээ хийгээд бага багаар өнгө ороод, өөдлөөд байхад ХӨСҮТ л аль 70,80-аад оныхоороо өдийг хүрсэн гэх. Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй эмнэлгүүдээс засвар ордоггүй нь зөвхөн ХӨСҮТ л үлджээ.

Түүнчлэн тус эмнэлгийн ажилтан, албан хаагчдын дийлэнх нь буюу 70-80 хувь нь Д.Нямхүү тэргүүтэй тус эмнэлгийн санхүү болон хүний нөөцийн удирдлагын багийг шинэ залуу үедээ халаагаа тавьж өгөөсэй гэх хүсэлтэй явдаг аж. Гэвч элдэв асуудал, болж бүтэхгүйг ярихаар ажлаас хална, цалин хасна гэх дарамт их байдаг учир хоногийн хоолноосоо салахаас айсан хөөрхий ажилчид нь дуугүй тэссээр өдийг хүрсэн гэдгийг эх сурвалж мэдээлж байна.

-УЛААН БҮС РҮҮ ОРЖ АЖИЛЛАХ ЭМЧ, СУВИЛАГЧИЙГ “ЯЛГАВАРЛАДАГ” УУ-

Түүнчлэн сүүлийн хэд хоног “ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүг ажлаас нь халах нь”, “Санхүүгийн зөрчлүүд үүсгэсэн учраас АТГ болон холбогдох хуулийн байгуулагуудаас шалгахаар болсон” гэх мэдээллүүд хэвлэлээр хөвөрсөн. Тэгвэл энэ нь ч ортой аж.

Учир нь ажил үүргээ гүйцэтгэх явцдаа халдвар авсан ХӨСҮТ-ийн эмч, ажилчдын ар гэрт таван сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлэх шийдвэрийг Эрүүл мэндийн сайд гаргаж, мөнгийг олгосон хэмээн ярьж байсан. Гэтэл одоо хүртэл зарим нь тэр таван саяын барааг ч хараагүй байгаа гэнэ. Түүгээр ч үл барам ковидын эмчилгээнд ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнуудад олгохоор болсон 500 гаруй сая төгрөгийн урамшуулал хэрхэн яаж зарцуулагдаж байгаа нь тодорхой бус, хүрэх ёстой зарим эздэдээ ч хүрээгүй гэх.

Мөн халдварын голомт руу орж ажилласан эмч, сувилагчид ажилласан жил, мэргэжлийн ялгаанаас хамаарч 14 хоног ажиллахад 2.5 саяас бага зэрэг дээш доош хэлбийх хэмжээний цалин авдаг аж. Мэдээж 14 хоног ажиллаад ахуй амьдралд нь ийм хэмжээний мөнгө орж ирнэ гэвэл хэн ч ажиллахыг хүснэ.

Харамсалтай нь ХӨСҮТ-ийн удирдлагууд дотогшоо халдварын улаан бүс рүү орж ажиллах эмч, сувилагчдыг томилохдоо ч танил тал, өөрийн гэсэн хүмүүсээ оруулж эхэлсэн байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар зарим эмч, сувилагч тусгаарлалт эхэлсэн цагаас хойш улаан бүс рүү 5-6 удаа орж ажилласан байхад, тус бүр рүү орж ажиллах сонирхолтой ч нэг ажиллаагүй хүмүүс байгаа юм байна. Иймд энэ мэт шударга бус байдал үүрлэсэн, олон жилийн ноёрхлыг зогсоохыг тус эмнэлгийн ажилчид дэмжсэн байр суурьтай байгааг аж. Энэ мэтээс үзвэл тус эмнэлгийн удирдлагын багт “салхи орох” цаг болжээ.  

-ХАНДИВ ТУСЛАМЖААС АЖИЛЧДАДАА ӨГСӨН НЬ ТАРАГ, СҮҮ, ВИТАМИН-

Бас нэг ноцтой зүйл нь Монгол Улсад бүртгэгдсэн коронавирусийн анхны тохиолдол болох Франц улсын иргэн, бидний мэдэх “Анх-Отгон” ХӨСҮТ-д эмчлүүлж эхэлсэн цагаас хойш иргэд, байгууллагууд ХӨСҮТ рүү чиглэсэн маш их хэмжээний хандив тусламж илгээх болсон. УОК-т өгсөн хандиваас тусдаа буюу зөвхөн ХӨСҮТ-д өгсөн хандивыг энд ярьж байна. Хэр их мөнгө, эд зүйл, бараа таваар цугласныг хэлж мэдэхгүй. Хамгийн сүүлд л гэхэд сайхан сэтгэлт малчин 100 малаа гулуузлаад авч ирч өгөв.

Гэтэл энэ олон хүний хайр хишиг, сайхан сэтгэлийн өглөгийн зарцуулалт мөн л нууцхан явагддаг аж. Мөнгө төгрөг нь хаашаа ордогийг бүү мэд. Харин аахар шаахар чихэр боов, тараг, сүү, витамин мэтийн зүйлсийг ажилчиддаа тараадаг гэх. Түүнчлэн бусад гуравдугаар шатлалын эмнэлэг ажилчиддаа 13 дахь сарын цалин гэж олгосон бол ХӨСҮТ ажилчиддаа 60-70 мянган төгрөг өгөөд “амыг нь таглажээ”. Энэ мэт санхүүгийн асар их асуудалтай тус эмнэлгийн захиргаа, хүний нөөц, санхүүгийнхэн “идэж уухдаа гаршсан” гэж хамт олондоо үнэлэгдэх болоод уджээ.

-Т.МӨНХСАЙХАНД ИТГЭЛ АЛДАРСАН ХӨСҮТ-ИЙНХЭН-

Эцэст нь хэлэхэд ХӨСҮТ-ийн нийт ажилчид Т.Мөнхсайхан сайдыг мэргэжлийн хүн ч гэлээ Д.Сарангэрэлийг гүйцэж ажиллаж чадахгүй байна гэж дүгнэцгээж байгаа гэсэн. Түүнд хурд, сүйхээтэй байдал тун ч дутмаг гэх.

Мөн ХӨСҮТ-д хэвтэж буй коронавирусээр өвчилсөн өвчтөнүүдийг Цэргийн төв эмнэлэг рүү шилжүүлэх шийдвэр гаргасан нь хамгийн муу шийдвэр гэж дүгнэцгээжээ. Учир нь Цэргийн төв эмнэлэг жирийн нэг гуравдугаар шатлалын эмнэлэг бөгөөд халдвартай хүмүүстэй ажиллах боловсон хүчин байхгүйгээс гадна эмнэлэг нь өөрөө зориулалтын бус. Түүнчлэн халдвартай хүмүүсийг хүлээж аваад бүтэн 10 сар гаруй маш сайн эмчилж чадсан Халдвартын төв эмнэлэгтээ найдахгүй байж, өвчтөн авч эхлээд хэдхэн хоноод сувилагчаас нь халдвар илэрсэн Цэргийн төв эмнэлэгт найдсан сайддаа итгэл алдраад байгаа сурагтай.

Ийнхүү шинэхэн сайд Т.Мөнхсайхан ажиллах арга барилаа олох гэж “бажгадаж” буй бол арван хэдэн жил ХӨСҮТ-ийг удирдсан Д.Нямхүү суудалдаа үлдэх гэж тэмцэлдэж буй дүр зураг л эдгээр хэдэн өдрүүдэд харагдаж байна.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
65 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin

Asuudlaa zuvlulduud shiidveree gargaad ajlaa hiitsgee.Hen ni ch soligdohgui baival sain baina shuu.MGL chuud evtei baihdaa l huchtei.Dutagdlaa oilgoson EVLERSEN saihan medeeg zuvhun uursdiinh ni yarianaas sonsmoor baina.AMJILT

Зочин
Зочин
Reply to  Zochin

Зохиомжлож оруулсан зүйл шиг байна. Манайхан иймэрхү зүйлд сүрхий болсон шиг байна.

Иргэн
Иргэн
Reply to  Zochin

Худлаа тийм юм байхгүй дээ. Хамт олноор нь бугуй барьж эхэллээ. Танихгүй бурханаас таньдаг чөтгөр дээрээ энэ цаг үед

Зочин
Зочин
Reply to  Иргэн

Энэхүү нийтлэл нь атаархагчид гом

нүрзэд
нүрзэд
Reply to  Зочин

энэхүү нийтлэл хэт нэг талыг барьсан атаархагчид гомдогчдын захиалгаар аюулт өвчний эсрэг бүхнээ зориулан ажиллаж байгаа Нямхүү нарын хүмүүсийг гутаан доош нь хийх зорилготой захиалгата й
байгаа нь илт байна Хэрэв Үнэн зүйл бичсэн бол НЭРЭЭ бичихгүй
яагаа вэ Ер нь бүтээлтэй ажиллаж байгаа хүмүүстээ хоосон атаархах
тэднийг хорлох сургаар шийдвэр гаргадаг эдгээр араншин л монголыг
хорлож байна шүү олон түмэн минь

Зочин
Зочин
Reply to  Иргэн

ХӨСҮТ-ийн эмчилгээний өрөөний хагархай шилийг харахад л ямар байгаа нь ойлгомжтой.

урам
урам
Reply to  Zochin

харин тиймээ одоо чинь халаа сэлгээ хийгээд байж байх цаг биш ажилдаа анхаарах хэрэгтэй тэр шалгах юмаа бол шалгаж л байна биз

Монгол улсын иргэн
Монгол улсын иргэн
Reply to  урам

Мэндсайхан сайд чинь харин ч хуучны сайдууд шиг рекламдаж гүйгээд байхгүй зөв ажиллаж эхэлж байгаа юм бишүү. Ажлыг нь сайжруулахад халгаа сэлгээ хийх нь зөв шүү дээ. Бүхэл бүтэн улс орныг сүйрлээс аврахын тулд хэрэгтэй арга хэмжээг цаг алдалгүй авах хэрэгтэй шүү дээ. Удирдлагыг солих хооронд эмч, сувилагч, асрагч нар ажиллаж л байна шүү дээ. Зөв удирдлага л биднийг аварна. Телевизээр гэмгүй гэнэ царайлж, жинхэнэ хийх ажлаа оромдох хэрэггүй л дээ. Шинэ сайд уг үндсийг нь мэддэг болоод л ингэж байгаа байх. Залуу хүнийг дэмжих хэрэгтэй. Үүрэлсэн идээ бээрийг цэвэрлэж байж л бид өөдлөнө.

Зочин
Зочин

Улаан бүс рүү орж ажиллавал л урамшуулал авдаг юм
уу үгүй байхаа.

Сувилагчийн ах
Сувилагчийн ах

ХӨСҮТ дотор ажилладаг жирийн сувилагч, үйлчлэгч бол хэн ч биш. Нямхүү-д ойр байдаг нүдэнд нь харагддаг бол өөр. Ийм л ертөнц дөө.

Зочин
Зочин

Урамшуулал яаж тараагддаг
мэдэхгүй юм. Сошиалын мэдээгээр сая саяар ажилчидаа өгсөн л гэж сонсдог.

Зочин
Зочин

Хэн хүссэнийг нь ч улаан бүс рүү оруулж болдоггүй байх аа. Энэ асуудлын хувьд бол. Бусдыг нь үнэндээ хэлж мэдэх юм алга. Улаан бүс рүү орох хүмүүс бол хамгийн түрүүнд туршлага, мэдлэг, чадвар дээр үндэслэгдэх байх.

Зочин
Зочин
Reply to  Зочин

ULAAN BUSED AJILLAX NI EELJLEX BA SHAGNAL BUS END AJILLAX XUNIIG EMNELGIIN UDIRDLAGA XARIUTSLAGA NEXSEN XUMUUSIIG MEDEJ ORUULAX NI ZUV SHUUDEE. TENEG AJILTNII YARIA BAINA. NYAMXUU MONGO IDSEN BOL OGTSOR IDEEGUI BOL AJILLA

иргэг
иргэг

мөнгө санхүү улаан ногоон бүс шууд хамааралтай санхүүжүүлэлт шог л байгаа байна

Зочин
Зочин

За тэр идэж уусан үгүйг бид мэдэхгүй цаг нь болхоор бүх үнэн ил болно.Харин бидний нэг тэнэг зан байдаг хүнийг эвддэг зан.Амбасэлмаа,Наранцэцэг,Нямхүү 3-г баатар ч гэх шиг бурхан ч болгоод байх шиг.Хүнд урам өгч бололгүй л яахав.Ингэж худлаа дөвийлгөж болохгүй ш дээ.Өөр хэн нэгэн байсан ч энэ ажилыг хийж байх л байсан.1-т хийх ёстой ажил нь. 2-т ирсэн мэдээ цуглуулаад уншиж танилцуулаад байж хэн ч чадах байх. 3-т эмч нарын ур чадварт байгаа гээд тоочоод байвал их зүйл байна.

Эмнэлгийн ахмад ажилтан
Эмнэлгийн ахмад ажилтан
Reply to  Зочин

Надад харин тэгж санагдаад байсан.
Хүмүүс бол ихэнх нь сайдыг харуулчих зорилготой л санагдсан тэр бол буруу арга барил, Нямхүү эмчид учир их бий!

zochin
zochin

Дотороо ийм үнэнтэй бдаг бол харамсалтай бна. Ажилдаа үнэнч сэтгэлтэй эмч сувилагч асрагч нараа яавч ингэж боломгүй цар тахалын үед нэг хамт олон болж ажиллаж бж бид амжилтанд хүрнэ. Шагнал урамшуулалыг ард түмэн бид өгч бгааг дарга ойлгомоор л юм да. Тэгж л тэд чинь урам зоригоор ажиллана шүү д.

Зочин
Зочин

Энэ хүнийг сурталчилж байгаа нь бусдын хөдөлмөрийг үгүй хийж байна. Нямхүү янз бүрийн шоу, нэвтрүүлэгт ороод өөрийгөө их сурталчилсан даа.

Иргэн
Иргэн

ЭМЯ-ны сайд Мөнхсайхан бол ажлыг хийж чаддаг дарга мөнөөсөө мөн. 1 эмнэлгийг 2 жил хүрэхгүй хугацаанд яаж өөд нь татсаныг үүдээр нь ороход л жирийн иргэд бидэнд мэдрэгддэг. Үзэмж төдийгүй үйлчилгээнд өөрчлөлт авчирсан. Ажилчид нь хүртэл хичнээн ам сайтай гээч. Захын хүнээс асуухад л хэлээд өгнө. Ийм хийе бүтээе гэсэн сэтгэлтэй залуугаар салбараа удирдуулж ажилыг нь тайван хийлгэвэл алс хэтдээ ард түмэн бидэнд л хэрэгтэй юмсан. Нямхүү эмчийг бол мэдэхгүй ээ, олон жил л ХӨСҮТ-ийн дарга хийж байгаа хүн ажилчид нь л сайн мэдэх байх даа .......

ХӨСҮТ н ажилчин
ХӨСҮТ н ажилчин
Reply to  Иргэн

ХӨСҮТ н удирдлага, хүний нөөцийг өөрчлөх цаг болсоон. Санхүүгийн асуудал нь дандаа нууц байдлаар явагддаг. Засгийн газраас батлагдсан тохиолдолд орж ажилласан ажилчдын ар гэрт үзүүлсэн 5 сая төгрөг авсан хүмүүст улсын нөөц хөрөнгөнөөс олгож байгаа 800к төгрөгний урамшууллыг өгөөгүй, 4 сард шадар сайд Энхтүвшингийн олгосон 2 саяас 500к төгрөгийг авах ёсгүй тушаалд байхгүй удирдах албан тушаалтан түүний тойрон хэрэглэгчид авсан гээд бөөн но байгаа. Энэ бол зөвхөн нэг жишээ. Ийм удирдлагуудыг солих цаг болсоон. Ажиллах боловсон хүчин нь байхад сайн менежер хийх мэдлэгтэй сэтгэлтэй хүний нь тавичихад ажил цалгардахгүй ээ. Энэ хэдэн хөгшчүүд байхгүй бол бүх юм дуусчих юм шиг тархи угаахаа болиоо

Төрийн албан хаагч
Төрийн албан хаагч

Үнэн шүү. Одоо солиод урагшаа харж ажилласан нь дээр. Дунд шатны дарга нар өөрийнхөө ажилд авсан хүмүүст их цалин урамшуулал өгөөд жинхэнэ ажиллаж байгаа хүмүүстээ бага цалин өгч хамаг ажлаа хийлгэж ирсэн, үнэнийг хэлэхээр шалгадаг газартаа авилга өгөөд асуудлаа хаалгачихна. Тэгээд хэлсэн ажилтнаа үхтэл дарамталдаг жишээ Монголд нүүрлээд удаж байна.

Анар
Анар

Банзал эр дээ, поорчиг сда

hmmmmm
hmmmmm
Reply to  Анар

Гүнбалай та 2 хошногодуулж явсан уу

Зочин
Зочин

Сандал ширээний төлөө хорчингууд, эхлээд Баянзүрх дүүргийн эмнэлэгтээ хариуцлага тооцчихоод Нямхүү эмчийг гоочлоорой Сайданцар саадаа

иргэн
иргэн

төрийн байгууллагуудын зүгээр л нэг жишээ.

иргэн
иргэн

Голомтонд ажилагсадад 3сая,5саяөгөхөд захиргааны хэдэн хүмүүс бүгд ээрээ 2лангаас нь авсан. Одоо ажилчдын сарын цалингын тэтгэмжийг бүгдэд нь өгвөл их сайн баймаар. Захиргааны хэд нь аваад дуусна даа 237хүнд өгөх гэсэн. БҮХ АЖИЛАГСАДАД ӨГӨХӨД ЯДАГ БОЛ. Цалин болгон дээр 30-40к заавал хасна. ТОГГГМОЛ ЦАЛИНГ 11 ХОНОГООР БОДДОГ БАЙХАД 10, 9,8 ХОНОГ ГЭЖ БИЧНЭ. Баяр ёслол, бүх нийтийн амралтын өдрийг цалингаас хасаж бичнэ. Тэгсэн мөртлөө 12хоног гэж хэзээ ч бичихгүй. САНХҮҮГ, АЖ АХУЙГ ТЭР ЧИГТ НЬ СОЛИХ ХЭРЭГТЭЙ

Зочин
Зочин

Одоо сольдог нь буруу л юм байгаа юм. Ийм хүнд үед

Зочин
Зочин
Reply to  Зочин

Буруу юмыг цаг алдалгүй яарадтай засаж залруулахгүй бол дайнд ялагданх

зочин
зочин

мөнгө төгрөгөө шалгуулна л биз дээ түүнээс биш яамны бодлого эд нарт ямар хамаа байнаа илүү зантай юмаа

Зочин
Зочин

Нямхүү ч мэдээ уншсаар алдартай болоод байгаа.Цагдаа шүүхийн үүд татсан олиггүй нэгэн байсан.Тийм сүрхий юм бол 13 жил хөсүт ийг өөд татах нь яасан юм бол.Халдвартын эмнэлэг байж 00 ын асуудлаа ч шийдэж чадаагүй

Зочин залуу хүн гэхэд сайд сүрхий шүү 2 ч эмнэлгийн ажлыг сайжруулсан гавъяатай
Зочин залуу хүн гэхэд сайд сүрхий шүү 2 ч эмнэлгийн ажлыг сайжруулсан гавъяатай

Нямхүү ч мэдээ уншсаар алдартай болоод байгаа.Цагдаа шүүхийн үүд татсан олиггүй нэгэн байсан.Тийм сүрхий юм бол 13 жил хөсүт ийг өөд татах нь яасан юм бол.Халдвартын эмнэлэг байж 00 ын асуудлаа ч шийдэж чадаагүй

Зочин залуу хүн гэхэд сайдгийн ажлыг сайжруулсан гавъяатай
Зочин залуу хүн гэхэд сайдгийн ажлыг сайжруулсан гавъяатай

Нямхүү ч мэдээ уншсаар алдартай болоод байгаа.Цагдаа шүүхийн үүд татсан олиггүй нэгэн байсан.Тийм сүрхий юм бол 13 жил хөсүт ийг өөд татах нь яасан юм бол.Халдвартын эмнэлэг байж 00 ын асуудлаа ч шийдэж чадаагүй

С
С

ХӨСҮТ-д хэд хоног хэвтээд нээрээ бараг 70, 80-д оноос хойш нэг ч засвар хийж байгаагүй юм шиг санагдсан. Бүүр гайхсан шдээ. Салхинцэцэг өвчний тасагт хэвтсэн. Дээр үеийн төмөр ортой, хаалга үүд нь яг л 80-онд очсон юм шиг санагдсан. Сувилагч асрагч нараас нь засвар хийдэггүй юм уу гээд асуусан чинь төсөв байхгүй гээд засвар орж байгаагүй гэсэн

123
123
Reply to  С

тархан эрсдэл ихтэйгээс болж модон ор хэрэглэдэггүй юм,чи буудлаар их хэссэн хүн бололтой

ЗОЧИН
ЗОЧИН

Мөнхсайхан сайдыг буруугүй,Залуу хүний эрч хүчээр сайн хийх гэж буй нь илт .Надад хэнийг ч хамгаалах гэх шаардлагагүй .Ковидын үед ажиллаж байгаа байдлаас харахад Нямхүү ажлын гүнд орохгүй,ярих,зурагтаар ярих, Амбасалмаа туршлагшсан халдвар судлагч биш нь тодорхой.Захиралаа дэмжигч тэтгэвэрт гарахгүй нөхөр байх,Эмнэлгийн тусламж дарга мэргэжлийн хүн биш байх,өдөр бүр орж зөвөлгөө өгч, чадварлаг ,голомтонд ороод өөрийгөө,өвчтөндөө тусламж өгч ,туршлагшсан сайн эмч,зохион байгуулагч байж цар тахлаас гарна.Албан тушаалд дуртай хэн нэгэн байж болохгүй.Өөрсдөө ухамсарлаад ажлаа өгч сурах хэрэгтэй.Монголын эрүүл мэндэд өөрийгөө үнэлдэггүй,би гэсэн байдлаас салах болжээ.

иргэн
иргэн
Reply to  ЗОЧИН

ЯМАР ҮНЭН БЭ.

Ооноо
Ооноо

Мөнхсайханыг харлуулах гэж юу яриад байгаан,тэр муу цагаан гартан нам дагасан жингэрийг бодвол халуун цэгт нь зааж зөвлөөд мэдээлэл дамжуулаад сэрэмждүүлэг хүргээд яваа эмч хүн шүү

bi
bi

Овоо юм бичиж байснаа балай авгай саран хэн билээ юу ч хийгээгүй тэнэгийг магтаа шаасс

Irgen
Irgen

Emnelegiin darga olon hiij baigaa ajlaa sain hiideggui hov zuugchiin hureeleltei shudargaar heleed baigaa heniig ch huudug,darga ih baina.Ter tusam urhiin eruul mendiin darga geed ih zantai,duraar,olon jil bolson darga nariig solih heregtei.

Иргэн
Иргэн

Нэрээ нууцалсан гэгчид л гол асуудал байдаг л даа. Зоригтойгоор хэвлэлийн хурал хийж чаддахгүй байж..

Зочин
Зочин
Reply to  Иргэн

мэргэжлийн албыг мэргэжлийн лидер манлайлж авч явдаг. Жнь. Зүрхний мэс заслын албыг ак.Шагдарсүрэн, Бундан, Баасанжав гэсэн үе залгамжилж шалгарсан лидерүүд удирдаж өнөөгийн түвшинд хүргэж хөгжүүлсэн. Эд нар тухайн чиглэлээрээ ЭМЯ-ны ерөнхий мэргэжилтнүүд байсан. Мөн мэргэжлийн салбар зөвлөлөө толгойлж удирдаж байсан. Гэтэл талын нэг тараагаад хаячихсан эрүүл ахуй, тархвар судлалын алба ямар чухал болохыг цар тахал илчлээд өглөө. өнөөдөр ЭМЯ-ны тархвар судлалын ерөнхий мэргэжилтэн энэ цар тахлын үед нэг ч удаа үг дуугарсангүй. бодвол ийм албан тушаалтан ЭМЯ-д байдаггүй бололтой. Уг нь энэ хүн цар тахлын үеийн халдвар эсэргүүцэх арга хэмжээг мэргэжил арга зүйн хувьд удирдан чиглүүлж, УОК, ЭМЯ-д зөвлөж байх ёстой. АНУ-ын Энтони Фаучи шиг.

Зочин
Зочин

Энэ Цэргийн төв эмнэлэг бүр нотой хэцүү бна. Тусгаарлалтаар хүмүүс авч эхлэхдээ бас өөрсдөө байнга дотор байж урамшуулал мөнгө авцгаасан зарим нь хэдэн сараар дуртай үедээ орж гарсан, хүмүүс орж мөнгө авах хүсэлтэй бсан ч оруулаагүй даргын үзэмжээр л байдаг. Дарга нь гэж коронагаар нэр олчих санаатай ороод хэвтчихсэн хэдэн ажилчид нь гадуур ажлын байр ч гүй энд тэнд хөөгдөөд ажлаа явуулах гээд л явж бна ямар ч зохион байгуулалт бодлого төлөвлөгөө алга, тэр урамшуулал нтр-ийг хэн нь ч авдын бүү мэд

Бүгд алдаатай
Бүгд алдаатай

Нямхүү эмч ХӨСҮТ-н захирлаар 13 жил ажиллахдаа эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнуудын бие засах өрөө жорлонг одоо болтол тусад нь байлгаагүй нь ажилтнууддаа хайргүй, сэтгэлгүйн шинж. Өөрийг нь өвчтөн үйлчлүүлэгчтэй шууд харьцдаг албан тушаалд томилж ойлгуулах хэрэгтэй. Мөнхсайхан сайд та 22-н товчоон дээр хүн нас баруулсан буруутай үйлдэлдээ албан тушаалаамаа огцор. Хүрэлсүх гуай эрүүл мэндийн дэд сайдад мэргэжлийн бус хүн томилж албан тушаалын шагнал олгосноо залруул

Чулуунбаатар
Чулуунбаатар

Нямхүү эмчийг халж болохгүй шүү. Ард түмэн эсэргүүцэж байна. Нарангэрэл дарга, Амбасэлмаа дарга хоёрыг мөн адил Тэд чинь юм хийсэн хүмүүс ХАРИН МӨНХСАЙХНЫГ СОДБААТАРТАЙ НЬ БАС ХҮРЭЛСҮХТЭЙ НЬ ХАМТ ОГЦРУУЛ Халдвар нэмэгдвэл хариуцлагыг ХҮРЭЛСҮХ хүлээн шүү.

Чулуунбаатар
Чулуунбаатар

Хүүеэ хүний бичсэн comment-ийг битгий устгаад бай. Хүрэлсүхийн гар хөлүүдээ

Зочин
Зочин

Оном сангийнханы хэлдэг үнэн байна. Энэ шинэ эрүүл мэндийн сайдчинь хэвлэлийнхэн, хөлсний бичээя нарын ыүхэл бүтэн армитай хүн байна.

зочин
зочин

Нэг газар удирдагч удахаараа хэцүү,биеэ тооно бүхнийг мэдэгч болно, Үг даалгавар хүлээж авах чадвар сулардаг бичигдээгүй хууль байна аа. Шийдвэртэй байхгүй бол дарлуулна. Баримтанд түшиглэ.

Зочин
Зочин

Ер нь энэ тэтгэвэртээ гарсан хөгшчүүлийг солих хэрэгтэй. Мэдээ уншдаг энэ авгайн ажлыг хийчих залуу боловсон хүчин их байгаа шүү дээ. Тэтгэвэрээ аваад дээр нь цалин авч ажилласан болж байдаг хөгшчүүлийг гэр гэрт нь суулгавал таарна. Эмнэлгийн аль ч байгууллагад энэ мэт суудлаасаа ховхордоггүй хоцрогдсон хөгшчүүл их байна. Үнэхээр чадвартай сайн докторууд байгаа л байх. Мэдлэг чадвараараа хоцрогдсон эмч нэрнээс цаашгүй хөгшчүүл ЭММалбарт ялангуяа доод шатны өрхиын эмнэлэгт залагдсан бурхад шиг зайгаа өгөхгүй шигдсээр байгааг харах цаг болсон байх шүү. ЭМСайдаа!!!!

Зочин
Зочин

Энэ нэг захиалгаар авилга авч элдэв юм бичдэг нэр нүүрээ нуусан арчаагүй сда нуудыг зайлуулах болсон юм биш үү

Зочин
Зочин

Ганц Нямхүүгийн хийсэн ажил биш шүү. Тэнд ажиллаж байгаа эмч сувилагч жирийн ажилчдын хийсэн ажил. Хүний бэлтгээд өгсөн мэдээг ч зөв хараад уншиж чаддаггүй л хүн дээ. Улсын лавалгаа шатлалын төвийг удирдаж байгаа хүн гэхэд арай л харагддаг. Эмнэлгийн шинжлэх ухааны наад захын нэр томъёог хэлж мэдэхгүй бүр хэлж чадахгүй л сонсогдож байдаг. Энэ төвд энэ өвчний талаар Нямхүүгээс илүү ярьчих хүн захаас аваад л байгаа даа

Зочин
Зочин

Дарга хүн үхэрнүүдэд бууж өгдөггүй юм.Асуудалтай үхрийг шууд ажлаас хал оройтоно шүү.

Зочин
Зочин

nayamhuug soli

Иргэн
Иргэн
Reply to  Зочин

Нэг хүнийг хэтэрхий тахин шүтээд ардын баатар болгох ч аюултай шүү. Шалгалтаа хийгээд үнэн худлыг дэнслээд иргэдэд мэдээлэл хэрэгтэй шүү, таг чиг болдог шүү манайхан.ЭМЯ-ны сайдыг зүгээр л ажлыг нь хийлгэе хүмүүсээ.

Зочин
Зочин

Фэйсбүүк хуудсанд хэдхэн хүн элийрснийг ард олон бүхлээрээ хайрлаад шүтээд байна гэж андуурч эндүүрч бичихээ больчихооч дээ

Зочин
Зочин

Хэлд орж байгаа хүүхэд шиг Нямхүүгийн балай балай яриа нь хэн бэ гэдгийн хэлээд өгнө дөө. Өрөвдүүлэх тактик бариад нэмэргүй. ХӨСҮТ-г сайн менежерийн гарт өгөх хэрэгтэй. Бүтэн жил хүүхэд нь сургуульгүй, хөгшид нь хүүхэдгүй, хоногоор хоолоо олдог нь хоосон байлаа. Байдал бүр дордсоор...

Irgen
Irgen

Neg negendee erheleldeel bh shinjtei yumaa tolgoin dotorn medleg bval tuuniigee haruul manai niigem sn muu bsan ch zarim ued turd ch mungugui hooson bsan ue bgaa shuu, neeg ih bayan oron gj zuudledd bv zai, yaduu udoirdlaga muu poor country shuu dee

иргэн
иргэн

нямхүүг АТГ сайн шалгах хэрэгтэй өвчнөөр бизнес хииж байна эмнэлгиин дарга нар эмнэлгиин газраа зардаг сайн шалга шаардлагатай бол одоо ч огцруул мөнгө угаалт

Иргэн
Иргэн

ХӨСҮТ арай дэндүү байгаа. Ажилагсадад мөнгөн урамшуулал өгнө. Ландаа захригааныхан, тойрон хүрээоэгчид авна. Одоо ЭМСайдын сарын цалинтай тэнцэх тэтгэмж гэж 800к бүх хүнд биш 230д хүнд өгнө гэх. Бас л тойрон хүрээлэгчид нь авна дха. ЯАГААД БҮХ АЖИЛЧИДАД ӨГЧ БОЛДОГГҮЙМ. ХӨСҮТ өөрөө өгч байгаа мэт дураараа хасаж танах ннүүхэнд. ТОХИЖИЛТ БҮР БАЙХГҮЙ ШТ

иргэн
иргэн

Корона гэж шоудсаар бусаднь хаягдаж байна. СҮРЬЕЭГ ХӨСҮТ-С САЛГАВАЛ ТААРНА. НЯМДАВАА САЙДЫН ТАРЬСАН ГАЙ

Зочин
Зочин

Ахлуулсан хүнийхээ үгэнд ордоггүй үгүйсгэж байдаг шинээр ирсэн хүнд янз бүрээр муулж байдаг ийм байдал байгууллаг болгонд гарч байдаг асуудал эцэсийн үр дүнд тэр хүн шиг ахлах хүн ховор байдаг.

Энгийн иргэн
Энгийн иргэн

Залуу сайдыг ард түмэн дэмжиж байгаа. Нямхүү өмнөх сайд нэртэй ЛУЙВАРЧИД тай үгсэн хуйвалдаж ИДДЭГ луйварддаг бсан.Үнэхээр гаршсан ЛУЙВАРЧИН. Нямхүүг эрүүл мэндийн салбарынхан нь мэднэ дээ мэднэ.Даанч дэндүү мэднэ.Одоо цаг нь болсон. АТГ ынханд АХИУХАН хэмжээний ХАХУУЛЬ өгч байж хэд хэдэн удаа хэргээс мултарсан хүн дээ

Зочин
Зочин

13 жил энэ урт хугацаа. эмнэлэг дээр нь очиж үзмээр байна эсвэл бичлиг хийгээд нийтэд үзүүл .. удахлээр дөжирчихдэг юмдаа... өөрийгээ хамгаалуулсан баг бүрдүүлж аваад хуяглачихдаг. .. драмын эрдмийн театрын дарга гэж 20 30 жил болсо нэг нөхөр байна.

Зочин
Зочин

ажилчид нь одоо хэлд орох байлгүй дээ .. хэлийг сугалчихаагүй бол .. муухай орчинд дасчихдаг тал бий

Зочин
Зочин

Хятадын Бид хамтдаа киног үзлээ . манайд хувирсан вирус нь л байх шиг байна даа . нэг л биш. Нэг бол эмнэлэг дээр амьдрал үхлийн тулаан болж байна уу .. нуугаад байгаамуу

Үнэн хэзээд ялна
Үнэн хэзээд ялна

Нямхүү эмч хандиваар цугласан мөнгө бараа материалын зарцуулалтаа шилэн болгоод болоошдээ. Хандиваар хичнээн тусламж орж ирэв
Юунд зарцуулах Хэн хэнд хэдэн төг өгөв гээд л хүснэгтэнд оруулаад сошиал ертөнцөд тавьчаад. Энийг нягтлан бодогч л хийчих нь шүү дээ. Нямхүү захирал шалгаад гарын үсэг зураад л болоо. Ингэвэл шударга хуваарилсаныг, зүй зохистой зарцуулсаныг тань хэнч үгүйсгэж чадахгүй.

Холбоотой мэдээ

Back to top button