НИЙГЭМ

С.Болормаа агсны амиа алдсан хэргийн шүүх хурал хойшилжээ

Өнгөрсөн хоёрдугаар сарын 18-19-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргаар ажиллаж байсан С. Болормаа агсан аймгийн Засаг дарга асан В.Ренцэндоржийн албан өрөөнөөс гарч яваад, хамт ажилладаг мэргэжилтнийхээ машинд учир битүүлгээр нас барсан байдалтай олдсон. Улмаар УЕПГ-аас хяналт тавьж хэргийг Говь-Алтай аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн шүүхэд шийдвэрлүүлэхээр харьяалал тогтоосон байдаг.

Тэгвэл уг шүүх хурал өнөөдөр /2020.12.25/ болох тухай бид өмнө мэдээлсэн. Шүүх хуралд яллагдагчаар В.Рэнцэндорж, Б.Лхагважаргал, Э.Мэндсайхан нар оролцох байсан ч, В.Рэнцэндорж болон хохирогчийн талын өмгөөлөгч нар Улаанбаатар хотод хөл хорионд байгаа гэх шалтгаанаас шүүх хурал тодорхойгүй хугацаагаар хойшилжээ.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-12-26 09:11

Ардын намынхан хойшлуулж чадаж байна шүү

Холбоотой мэдээ

Back to top button