НИЙГЭМСошиал трэнд

Мэдлэггүй З.Мэндсайхан сайдын мэдэмхийрэл

Энэ удаагийн Засгийн газарт “амьгүй албат” шахам чимээгүйхэн суугаа нэгэн эрхэм бол Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан. Сайд болохдоо Ерөнхийлөгч Х.Баттулгын “шалгалт”-д бүдэрсэн тэрбээр “Өдрийн сонин”-д нэлээд том ярилцлага өгчээ. Үүнийгээ малийтлаа инээсэн зургийн хамт хэд хэдэн сайтад нийтлүүлж. Салбарын сайд хүн салбарынхаа, хийсэн, хийх гэж буй ажлынхаа талаар хэвлэлд ярилцлага өгөх юуных нь буруу байх вэ.

Гэхдээ энэ удаагийн ярилцлагадаа З.Мэндсайхан сайд “Сүүлийн 30-аад жил Монгол Улс сонгуулиас сонгуулийн хооронд яваад ирсэн юм болов уу гэж харагддаг тал бий. Өнгөрсөн онд сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнээр ахлуулсан Монгол Улсын хөгжүүлэх "Алсын хараа-2050” бодлогын баримт бичиг боловсруулж баталсан. Энэ нь Монгол Улс хөгжлийн ямар алсын хараатай байх вэ гэдгээ тодорхойлсон бодлогын сайн баримт бичиг болсон гэж боддог. Салбарт ирээд анзаарсан зүйл бол салбарын дунд ба урт хугацааны хөгжлийн бодлогын тодорхой баримт бичиг байгаагүй. Тийм учраас салбарын дунд хугацааны бодлого боловсруулахаас ажлаа эхэлсэн” гэжээ.

Энэ талаар эдийн засагч Н.Энхбаяр “Уг нь УИХ-аас 2008 онд “Мянганы хөгжлийн цогц бодлогод тулгуурласан Үндэсний хөгжлийн цогц бодлого”, 2016 онд “Үндэсний хөгжлийн үзэл баримтлал”-ыг батлан гаргасныг салбарын сайд эрхэм мэддэг л баймаар сан” гэж шүүмжлэлтэй хандаж буйгаа илэрхийлжээ.

Түүний анзаарсан үнэн. З.Мэндсайхан сайд “Монгол Улсад урт хугацааны хөгжлийн бодлогын тодорхой баримт бичиг байгаагүй” гэж мэдэмхийрч, олон хүний хийснийг үгүйсгэснийг хэрсүү уншигч та анзаарсан байх. Монгол Улсын хөгжлийн бодлогын талаар судлаагүй, өнгөрсөн жилүүдэд УИХ-аас батлан гаргасан урт, дунд хугацааны хөгжлийн баримт бичгүүдийг үгүйсгэсэн нь олон хүний эгдүүцлийг төрүүлэв.

З.Мэндсайхан сайд яагаад ингэж үгүйсгэв. Өөрийгөө нэг их юм хийсэн болж харагдуулах гээд өмнөх сайд, дарга нар, хамт олны бүтээснийг үгүйсгэсэн нь зохисгүй үйлдэл.

Эсвэл тэр үнэхээр үүнийг мэддэггүй, судалж байгаагүй юм болов уу. Жирийн нэгэн иргэн, албан хаагч бус бүхэл бүтэн салбарын сайд хүн ингэж илт худал ярьж, мэдэмхийрсэн нь байж боломгүй алдаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2020-12-28 15:20

Сайдын яри�##�цлагаас үнэндээ олигтой ахиц дэвшил гарахаар зүйл сонсогдохгүй байна?! Лав Төв аймаг газар тари�##�ангийн бүсээс хасагдсан юм байна?! Нэг л эргэлзэж тээнэгзсэн хүн байна?! Сайдын байр суурь ийм итгэлгүй хуучнаа зогсооход чиглэсэн бодолтой байхад с�##�бар хэрхэн хөгжих нь тодорхойшдээ?! Улс�##�гаатай тари�##�анг жөгжүүлэх, тари�##�ангийн т�##�байг хашаажуулж м�##�чид, тари�##�анчдийн нутагшлийг нэг мөр болгож төрөөс анхаарч шинэ дэвшилтэт техник тоног төхөөрөмжөөр хангах ажлыг эрчимжүүлвэл хөгжинө?!

иргэн
иргэн
2020-12-29 14:51
Reply to  Иргэн

Ядахнаа хүнсний нарийн ногоогоо өөрсдийн ногоочдоо ЖДҮ-Н сангаас дэмжлэг үзүүлж, хүлэмж зоогийг нэмэгдүүлэн богино хугацаанд дотоодын хэрэгцээг бүрэн хангах. Орос барууны хориг орсоны дараа хэдхэн жилийн дотор сэхээ чадаж байна. Манайд ч ийм боломж байгаа. Хүнсний аюулгүй байд�##� улсын тогтвортой хөгжлийн үндсийн үндэс шүү.

Зочин
Зочин
2020-12-29 01:38
Reply to  Иргэн

ХАА н т�##�аар А байхгүй нь ярилцлагаас харагдаж байна,МАНгаруудад мэргэжлийн хүн баыдаггүй юм болов уу

Иргэн
Иргэн
2020-12-28 17:17

Энэ хүн ер нь ямар мэргэжил, боловсролтой юм бол. Ярьж байгаагаас нь харахад лав л ХАА-н т�##�аарх мэдлэг тун нимгэн бололтой байдаг. Сайдын сэнтийд з�##�арсан хүн байна даа юм унш л даа. З�##�уу хүн шиг л харагдах юм.

иргэн
иргэн
2020-12-28 20:57

Үе үеийн сайд нэртэй луйварчидаас болж энэ яам дампуурсан.

gungaa
gungaa
2020-12-28 22:23

Ene yamiig er n mergejil bolovsroltoi humuus suuliin jiluuded udirdaj bsn ym uu??? Ugui bh! Nam dagaj nairaa hiigchid l delseed delseed garaa bizdee.

Төв аймаг
Төв аймаг
2020-12-28 22:44

Энэ сайд хийх чадваргүй этгээд байна.ГАЗАР ТАРИАЛАНГ ХӨГЖҮҮЛЭХ БИШ УСТГАХ БОДОЛТОЙ ХҮН БАЙНА ЯАРАЛТАЙ ОГЦОРУУЛЬЯ

Irgen
Irgen
2020-12-29 00:40

Hariutslagatai alba hashihaasaa umnu tolgoigoo sain tsenegle. Iim humuuseer udirduulahaar Mongol uls mini yaj hugjih ve dee.

Zochin
Zochin
2020-12-29 01:23

Zovloh ni ug ni gaigui hun baigaa daa tuugeeree yariltslagaa belduulehgui dee

Зочин
Зочин
2020-12-29 07:01
Reply to  Zochin

Цээжний пангаар яваад байж болдог гээд ойлгочихгүй юү

Төв аймаг
Төв аймаг
2020-12-29 23:37

Энэ хог байна

Холбоотой мэдээ

Back to top button