НИЙГЭМУЛС ТӨР

Х.Баттулгын шинэ жилийн мэндчилгээнээс онцлох 10 ЭШЛЭЛ

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга 2021 он солигдох торгон мөчид мэндчилгээ дэвшүүллээ. Бид та бүхэндээ түүний хундага өргөн хэлсэн мэндчилгээнээс онцлох 10 ишлэлийг танилцуулья.

НЭГ

Гурав дахь мянганы хорь дахь он бидэнд эх дэлхийгээ хайрлах, хүн хүнээ эрхэмлэх, эв нэгдэл, шударга ёсны үнэ цэнийг ухааруулсан, ийм жил болж өнгөрлөө.

ХОЁР

Монгол Улсын төр засаг ард иргэдийнхээ амь нас, аж амьдрал, эдийн засгийн тусгаар тогтнол хийгээд шударга ёсыг бэхжүүлэх бодлогыг хэрэгжүүлэхэд цаг алдах эрхгүй гэдгийг энэ цаг үе бидэнд нотлон харууллаа.

ГУРАВ

Одоогоос яг нэг жилийн өмнө, 2020 онд шилжих агшинд миний бие Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэрээр улсын өмчлөлд буцаан авсан Салхитын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, эхний орлогоос нь тэтгэврийн зээлтэй бүх ахмадуудынхаа өрийг тэглэх тухай мэдэгдэж байсан нь саяхан мэт санагдаж байна.

ДӨРӨВ

Айсуй 2021 оныг угтах энэ торгон мөчид дэлхийн улс орнуудын жишгээр нийт өрхийн амьжиргааг тэтгэх, үндэсний үйлдвэрлэл, аж ахуйн нэгжүүдийн ажлын байрыг хадгалах зорилгоор үндэсний үйлдвэрлэгчдээс бараа, бүтээгдэхүүн худалдан авахад зориулан өрх бүрд нэг сая төгрөгийн эрхийн бичгийг олгох санаачилгыг Монгол Улсын Ерөнхийлөгч миний бие дахин дэвшүүлж байна.

ТАВ

Сүүлийн гурван жилийн хугацаанд хууль хяналтын байгууллагын нийт албан хаагчид маань олигархуудын оффшор бүсэд нууцалсан асар их хэмжээний хууль бус хөрөнгийг нь илрүүлж, буух эзэнтэй, буцах мөртэй эзэн холбогдогчдыг нь тогтоосоор байна.

ЗУРГАА

Төрийн өндөр албан тушаалуудыг ард иргэдийн итгэл найдварыг хүлээн хашиж байхдаа иргэдийн боломж, улсын өмч, нийтийн хөрөнгийг хулгайлсан цагаан захтнуудын хэргүүдийг анх удаа шалгаж эхлүүлээд байна.

ДОЛОО

Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу баялгийг нийт иргэдэд тэгш хүртээх боломжийг шударга ёсны төлөөх тэмцэл маань эхлүүлээд байгаа нь энэ. Энэ тэмцэл амаргүй, бэрх нөхцөлд явагдаж байна.

НАЙМ

Баялгийн шударга хуваарилалт нэг, хоёр удаагийн арга хэмжээгээр хязгаарлагдах ёсгүй юм.

ЕС

Хамгийн сайн халамж бол ажлын байр хэмээх хандлагаар монгол хүн бүрийн амьдралыг дэмжин тэтгэх тогтвортой бодлого болох ёстой.

АРАВ

Монгол Улсын иргэд бол монгол төрийн язгуур үндэс мөн.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
p
p
2021-01-01 08:17

Xuzuugui p###aagaas iluu shuu

Иргэн
Иргэн
2021-01-01 10:21

Манай том луйварчид 30 гаруй жил иймэрхүү юм ярилаа. Харамс�##�тай монгол улс өдөр ирэх тутам дампуурч байна, иргэд туйлдаж бна ... ийм хийрхэл байсан, харин үр дүн байхгүй .

Зочин
Зочин
2021-01-01 12:11

Хундага өргөөд байгаад байхдаа яадаг юм бэ? Архитай тэмцэнэ гээд ерөнхийлөгч нар сүүтэй аяга тавьдаг болсон биш билүү?

Зочин
Зочин
2021-01-01 12:39

ЗА ОДОО НЭГ САЯ ТӨГРӨГ ХЭРЭГГҮЙ ДЭЭ. ОН ДАМЖУУЛАН ЯРИАД ЯАХ ЮМ БЭ. ЗГ АРД ИРГЭДЭЭ БОЛОМЖ БОЛОЛЦООГООРОО ХАРЖ ХАНДАЖ БАЙНА БОЛНО ДОО ЭРҮҮЛ БАЙВАЛ.

Hiro
Hiro
2021-01-01 13:31
Reply to  Зочин

sanal ng bn odoo ter munguu vaccine edrte zoriulsnn ilvv ur dvntei

АН гишүүн
АН гишүүн
2021-01-02 16:37

Монгол улс офшорчин ерөнхийлөгчтэй. Эхлээд өөрийнхөө хулгай хийж нуусан мөнгөө ард түмэнд тарааж өг. АН намаас Оюунгэрэлийг дэвшүүлэхийг дэмжиж байна. Хулгайч нар одоо болноо.

Холбоотой мэдээ

Back to top button