НИЙГЭМ
Халтирсны улмаас жалга руу орсон түргэний машины жолоочид залуус туслажээ

2020 оны арванхоёрдугаар сарын 31-нд буюу өчигдөр 21.00-22.00 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, 49 дүгээр гудамжинд явж байсан түргэний машин жалга руу халтирч оржээ.
Шуурхай дуудлагатай, хором мөч бүхэн үнэтэй байсан тэдэнд ойр орчимд нь явсан залуус туслан, түргэний машиныг түрэлцэн, жалганаас гаргаж өгчээ.
Мөн цаг хожихын тулд дуудлага өгсөн айл руу алхаж явсан дуудлагын эмчид “Приус-20” маркийн машинтай залуус туслан, хүргэж өгсөн байна.
Энэ талаар тухайн эмч “Баярласнаа илэрхийлж чадалгүй дуудлагандаа явжээ. Өөрсдийг нь хартал нь шэйр хийгээд өгөөрэй. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай” гэж цахим хуудсандаа нийтэлжээ.
Монгол хүн бүхний бие биенээ хайрлах, хүндлэх, туслах сайн үйлс бүхэн үргэлж дэлгэрэх болтугай.Хийморлог Монголчууддаа шинэ оны мэнд хүргэж эрүүл энх хүсэж өөдрөг байхын ерөөлийг дэвшүүлье.
Mongoliin ard tvmendee elgerree enh amgalan torolooroo tovshin amgalan bh boltogui. Ene hvnd hetsvv tsagt mongolchuud biyebiyedee tuslasan hvmvvstee az jargal ervvl enhiig hvsey.
Manai mongol zaluus mundag ug ni tur zasgaas sain demjeed ajil mergejil hangaltt tsalingaar hangaad ugvul chadahgui butehgui zuil bhguidee