ДЭЛХИЙ

Энэ онд нээлтээ хийх томоохон кинонууд

Өнгөрсөн жил кино салбарын хувьд хэцүүхэн он байсан билээ. Кино театрууд түр хаалгаа бариж, цөөн хэдэн кино л нээлтээ хийсэн. Тэгвэл кино сонирхогч нарын хувьд энэ жил хамаагүй дээр байх шинжтэй. Одоо уншигч та бүхэнд энэ он нээлтээ хийх томоохон кинонуудыг танилцуулъя.

“Kingsmen” кино дээр гардаг тагнуулын байгууллага хэрхэн үүссэн тухай өгүүлэх  “The King’s Man”, хоёрдугаар сарын 12-ны өдөр нээлтээ хийнэ.

Бидний дуртай “Tom&Jerry” хоёрын бүрэн хэмжээний кино  гуравдугаар сарын 5-ны өдөр нээлтээ хийх юм.

Гуравдугаар сарын 19-ны өдөр “Sony Pictures” энтертэйнментийн “Morbius” кино театруудын дэлгэц дээр гарна.

Дөрөвдүгээр сарын 2-нд “James Bond: No Time to Die” нээлтээ хийнэ.

Кино сонирхогчдын дунд хит болсон “A Quiet Place” киноны үргэлжлэл дөрөвдүгээр сарын 23-ны өдөр нээлтээ хийх юм.

Тавдугаар сарын 7-нд “Marvel” студийн “Black Widow” театруудын дэлгэцнээ гарч эхэлнэ.

“Godzilla vs Kong” тавдугаар сарын 21-нд кино театруудын дэлгэцнээ.

Godzilla vs. Kong Movie Trailer

Зургадугаар сарын 18-нд “Pixar” анимейшнсын дараагийн бүтээл “Luca” нээлтээ хийх юм.

Долдугаар сарын 9-нд “Marvel” студийн “Shang-Chi and The Legend of the Ten Rings”.

Долдугаар сарын 7-нд Леброн Жеймсын дүр бүтээсэн “Space Jam: A New Legacy”

“Mission: Impossible 7” арван нэгдүгээр сарын 19-нд кино театруудад.

Арван хоёрдугаар сарын 17-нд “Spider-Man 3”

“Matrix 4” арван хоёрдугаар сарын 22-нд нээлтээ хийнэ.

Эх сурвалж: UNILAD

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button