ДЭЛХИЙ

Уханьд түр зуурын эмнэлэг барьсан нь халдварыг тогтооход тусалсан гэв

“China Daily”-д мэдээлснээр БНХАУ-ын Ухань хотод халдварыг тогтоон барихад түлхэц үзүүлсэн шийдэл нь түр зуурын эмнэлэг барьсан явдал хэмээжээ.

Тухайлбал Хятадын Анагаахын Шинжлэх Ухааны Академийн захирал Ван Чен Хубей мужийн Ухань хотод 2020.02.01-ны өдөр очсон байна. Тухайн үед “КОВИД-19”-ийн тархалт эрчтэй хурдсаж, эмнэлгийн орны дутагдалд орсон байжээ. Ван хяналт шалгалт явуулсны эцэст халдвар тархалтыг тогтооход саад болж буй хамгийн том зүйл бол эмнэлгийн ор дутагдаж буй явдал хэмээн дүгнэсэн юм. Учир нь халдварласан байж болзошгүй хүнд шинжилгээ хийн эмнэлэгт хэвтүүлэн эмчлэх боломж байгаагүй нь тэдгээр хүмүүсийг гэрт нь байлгахаас өөр аргагүй байжээ. Ван үүнээс болж шинэ коронавирусийн тархалт Уханьд хурдтай явагдаж байна хэмээсэн юм.

Хоёр өдрийн дараа Ван болон бусад мэргэжилтнүүдийн зөвлөгөөгөөр Ухань хотын нэгэн цэнгэлдэх хүрээлэнг түр зуурын эмнэлэг болгон хувиргасан. Хоёрдугаар сардаа багтаан 15 гаруй түр зуурын эмнэлэг Ухань хотод байгуулсан байна. Эдгээр эмнэлгүүдийг үзүүлэнгийн танхим, спортын цэнгэлдэх хүрээлэн, агуулах засаж янзлан барьсан гэнэ.

Эдгээр түр зуурын эмнэлгүүд 12 мянга гаруй өвчтөн хүлээн авах чадалтай байсан. Ухань хот дахь нийт өвчтөнүүдийн дөрөв тутмын нэг нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн гэсэн үг. Сарын дараа өвчтөнүүдийн тоо цөөрснөөр түр зуурын эмнэлгүүд нэг нэгээрээ хаагдаж эхэлсэн юм.

Ухань хотод албан ёсоор бүртгэгдсэн “КОВИД-19”-ийн нийт тохиолдлыг 50,354 хэмээн үздэг. Тэгвэл Хятадын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвөөс саяхан явуулсан судалгаагаар Ухань хотын нийт тохиолдол 500 мянга гаруй байж магадгүй гэж дүгнэсэн юм.

Эх сурвалж: China Daily, BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button