ДЭЛХИЙ

Нью-Йоркийн дарга шинэ жилээр гэртээ байхыг зөвлөөд өөрөө гадуур тэмдэглэв

Шинэ жилийн баяраар Нью-Йорк хотын “Times Square”-д бөмбөлөг унагаах ёслол болдог билээ. Жилээс жилд зуу зуун мянган хүн бөмбөлөг унахыг үзэхээр “Times Square”-д цуглардаг. Тэгвэл энэ жил цар тахлын улмаас уг баярын ёслолыг хүмүүс шууд дамжуулалтаар л үзсэн.

Нью-Йоркийн оршин суугчид шинэ жилийн баяраар гэртээ байх зөвлөгөө гарсан байхад хотын дарга Билл де Блазио үндэсний телевизийн өмнө “Times Square” дээр бүжиглэсэн нь шүүмжлэл хүртжээ.

Тэрбээр эхнэр Чирлэйн МакКрэйтэй хамт цагдаа нар хүрээлсэн “Times Square”-ийн хоосон шахуу талбай дээр бүжиглэсэн юм.

“The View” нэвтрүүлгийн Меган Маккейн Твиттер хуудсандаа “Чи орчин үеийн түүхэн дэх хамгийн муу улс төрч байсаар ирсэн л дээ, гэхдээ Нью-Йорк хотыг хөл хорионд оруулчхаад өөрөө болохоор “Times Square”-д хувийн үдэшлэг зохиосон чинь ямар ч захирагчийн  хий байгаагүй тэнэг зүйл. Хүн болгон л чамайг үзэн яддаг ДеБлазио” хэмээжээ.

“CNN” агентлагийн шинэ жилийн хөтөлбөрийг Андерсон Купертэй хамтран хөтөлж байсан Энди Коэн “2021 оны эхэнд ийм зүйл үнэхээр хармааргүй байна” гэсэн байна.

Мөн “Foxnews” агентлагын Жанис Дин Твиттер хуудсан дээрээ “Times Square-д би баяр тэмдэглэж болно. Гэхдээ чи болохгүй” гэсэн тайлбартай бичлэг оруулсан байна.

Эх сурвалж: Foxnews

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button