НИЙГЭМ
“Энэ сарын 11-нээс худалдаа, үйлчилгээний газрын үйл ажиллагааг хэвийн горимд оруулна”

Засгийн газар өнөөдөр хуралдан, гаргасан шийдвэрүүдээ танилцуулж байна.
УОК-ын дарга Я.Содбаатар “Эрдэмтдийн зөвлөл, мэргэжлийн 11 байгууллагын үнэлгээ, зөвлөмжийг үндэслэн, хөл хориог сунгах саналыг Засгийн газрын хуралдаанд орууллаа. Хөл хориог дөрөв хоног сунгахаар боллоо. Улмаар нэгдүгээр сарын 11-ний 06.00 цагт бэлэн байдлын зэрэглэлийг бууруулж, худалдаа, үйлчилгээний, үйлдвэрийн үйл ажиллагааг хэвийн горимд оруулна.
Энэ чиглэлд тодорхой шийдвэр гаргалаа. Ер нь Засгийн газар, УОК хоёр хайчин “гал”-д байна. Цар тахлын нөхцөл байдал хөл хориог сунгахаас өөр аргагүй байдалд оруулж байна. Эдийн засгийн хямрал хөл хориог сунгахаас өөр аргагүй хүндрэлд оруулж байна” гэлээ.
Г.ЖАРГАЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Худалдаа үйлчилгээний газруудыг нээхэд караоке, баар, шөнийн цэнгээний газрууд, зочид буудал, фитнес болон бүжгийн клуб зэрэг газруудыг нээхгүй биз дээ. Энэ газрууд л короног тарааж байгааг эрхбиш бодолцсон байлгүй дээ. Ялангуяа барааны болон ахуйн хэрэглээний дэлгүүрүүдийг нээх нь хамгийн хэрэгтэй байна шүү төр засгаа. Хөл хориог цуцлаад ариутгал цэвэрлэгээ, хувь хүмүүсийн дэглэмийг хатуу чанга мөрдөж, дэглэм зөрчсөн иргэд, байгууллагуудад өндөр торгууль оногдуулах хэрэгтэй. Анхны хориог цуцалсан шигээ та нар яавал яаж л бай гэсэн шиг задгай орхиж болохгүй л байх даа. Монгол улсын эрх ашиг болохоос биш ард иргэдээ хашраах үйлдэл биш гэдгийг УОК, засгийн газар тунгаах биз дээ.
Нэгдүгээр сарын 6-ны 06:00 цагаас 4 хоногоор сунгахаар 10-ны 06:00 цаг болоод байх юм аль нь зөв юм бол.
Баар ресторан, фитнес, саун цэнгээний газрыг бүү нээгээрэй. харин хүнсний дэлгүүр ажиллаж байгаа юм чинь бараа, ахуйн бараа болох байлгүй дээ, хүнсээ бодвол хүний бөөгнөрөл бага ш тээ. Мутацид орсон шинэ вирус наашилж яваа шүү, болгоомжтой байгаарай ард түмэн минь!