ДЭЛХИЙ

КЭЙСҮҮД: Твиттер үзэл бодлыг ЦЕНЗУРДЭГЧ, “хоёр нүүрт” платформ болж хувирсаар байна

Өнгөрсөн лхагва гарагт АНУ-ын нийслэл Вашингтон хотод Дональд Трампын дэмжигч нар Конгрессын ордон руу хүч түрэн орсон билээ.

Үүний улмаас Твиттер компани өнгөрсөн баасан гарагт (2021.01.08) АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын албан ёсны хуудсыг “цаашид хүчирхийлэл үйлдэхийг хөхүүлэн дэмжих аюултай” гэх үндэслэлээр бүр мөсөн хаасан билээ. Зөвхөн Дональд Трампын Твиттер хуудас ч биш, өмнө нь тус компани Ерөнхийлөгчийг дэмжин ажилладаг Лин Вуд, Синди Пауэлл, Майкл Флинн нарын хуудсыг хааж байсан юм.

Дональд Трампын хуудсыг хаасны дараа Твиттер компанийн хувьцааны үнэ 51.48 доллараас 3.77 хувиар буурч 49.54 ам.доллар болсон юм. Мөн бямба гарагт (2021.01.09) Твиттер дээр “Goodbye Twitter” гэх нийтлэлүүд эрчээ авч Ерөнхийлөгч Трампын дэмжигч нар тус сошиал платформыг олноороо ашиглахаа больсон байна.

Өмнө нь Твиттер компани АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө “New York Post” агентлагийн албан ёсны хуудсыг Хантер Байдены гадаадад явуулсан бизнесийн тухай мэдээнээс болж хаасан.

Дональд Трампын хуудсыг хаасан Твиттер компанийн хоёр нүүрийг "Foxnews", "New York Post" гэх мэт агентлагууд шүүмжилсэн юм.

Тухайлбал Твиттер компани Ерөнхийлөгч Трампыг хориглосон хэрнээ Ираны удирдагч Аятолла, Луис Фаррахан, Хятадын суртал ухуулга нийтлэгч хуудаснууд одоо хүртэл тус сошиал платформ дээр идэвхтэй байгаа аж.

Хятадын суртал ухуулга нийтлэгч хуудаснууд

Цар тахлын үеэр БНХАУ-ын Засгийн Газрын ажиллуулдаг мэдээллийн агентлаг болон төрийн албан тушаалтнууд албан ёсны хуудаснууд дээр вирусийн гарал үүслийн талаар худал мэдээлэл тараасныг Твиттерийн талаас ямар арга хэмжээ аваагүй хэмээн хүмүүс шүүмжилсэн.

Өнгөрсөн арван нэгдүгээр сард “People’s Daily China”  нэртэй Хятадын суртал ухуулга нийтлэгч хуудас “Олдсон бүх баримт мэдээллийг шалгаж үзвэл КОВИД-19 нь БНХАУ-ын Ухань хотод анх тархаагүй, харин гаднаас хөлдөөсөн орж ирсэн хөлдөөсөн бүтээгдэхүүнээр дамжиж Хятадад тархсан байх магадлалтай гэдгийг харуулж байна” гэх жиргээ оруулсан юм. Тухайн үедээ Твиттер компани уг нийтлэлийг шалгаж байгаа гэсэн ч үүн дээр нэмж мэдэгдэл хийгээгүй аж. Одоог хүртэл тус худал мэдээлэл “People’s Daily China” хуудсан дээр байдаг.

Коронавирусийн гарал үүслийн асуудал бол их чухал асуудал, үүнийг судлахаар ДЭМБ-ын эрдэмтэд БНХАУ визийн зөвшөөрөл олгоогүй талаар бид өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн.

Мөн өнгөрсөн долоо хоногт АНУ-ын дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны “Судалгаагаар экстремист үзлийг устгах ажиллагаа нь Уйгар эмэгтэйчүүд дунд хүйсийн тэнцвэрт байдал, бэлгийн боловсролыг дэлгэрүүлж, тэд хүүхэд хийдэг машин байхаа больсон. Одоо тэдний өөртөө итгэх итгэл, бие даах байдал ихэссэн” хэмээж хорих лагерьт буй Лалын шашинтай Уйгарчуудын талаар бичсэн юм.

Тус нийтлэлийг Твиттер компанийн төлөөлөгч хэд хэдэн агентлагт “Энэ жиргээ нь манай компанийн бодлогыг зөрчөөгүй” хэмээн хэлсэн байна. Гэвч өнгөрсөн баасан гарагийн өдөр тус нийтлэлийг Твиттер компани устгаж оронд  нь“Уг жиргээ Твиттер компанийн журмыг зөрчсөн” гэсэн бичиг тавьжээ.

Мөн Венесуэл улсыг сүйрүүлж хаясан Николас Мадуро нь Твиттерийг их идэвхтэй ашигладаг. НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс гаргасан мэдэгдлээр бол тэрбээр хүний эрхийг ихээхэн зөрчсөн аж. Еврейчүүдийг ялгаварлах үзэлтэн Луис Фаррахан, арьс өнгөний үзэлтэн Ричард Спенсер, эхнэрээ хороосон О.Ж Симпсон нарын Твиттер хуудас одоог хүртэл идэвхтэй байдаг юм.

Ираны удирдагч Аятолла Али Хаменей

Тэрбээр Ираны хамгийн хүчирхэг удирдагчдын нэг бөгөөд тус улсын Засгийн Газар, цэргийн хүчин, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг удирддаг. Хаменей 1979 онд өрнөсөн Ираны хувьсгалын үеэр улсынхаа хааныг эрх мэдлээс нь түлхэн унагааж, АНУ болон барууны орнуудыг эсэргүүцэж Исламын үзэл бодлыг бататгах талаар сурталчлан зааж байсан юм.

Хаменей өнгөрсөн долдугаар сард АНУ болон Израилийн эсрэг хүчирхийлэл үйлдэхийг турхирсан жиргээ оруулаад зогсохгүй Иран улс Касем Солейманигийн өшөөг АНУ-аас авна хэмээсэн.

Тэрбээр “Лалын Бүгд Найрамдах Иран улс Хажж Касем Солейманид тохиолдсон зүйлийг хэзээ ч марталгүй АНУ-д эн тэнцүү цохилт заавал өгөх болно” гэсэн нийтлэл оруулсан. Өнгөрсөн долоо хоногт Хаменей АНУ болон Их Британид үйлдвэрлэсэн вакцины талаар“Итгэж болохоор зүйл биш. Тэд бусад улс орныг хордуулах зорилготой ч байж магадгүй” гэсэн юм. Твиттер компани уг жиргээг устгажээ

Өмнө жилийн долдугаар сард Твиттер компани Ерөнхийлөгч Дональд Трампын жиргээг хязгаарлан хаасан хэрнээ Ираны удирдагч Аятолла Али Хаменейгийн нийтлэлүүдийг зүгээр орхисон юм. Үүний талаар Израилийн Парламентийн гишүүн Арсен Островский хурлын үеэр Твиттер компанийн төлөөлөгч Илва Петтерссоноос “Танай компани саяхан Ерөнхийлөгч Трампын хэд хэдэн жиргээг хориглосон. Яагаад Еврей хүмүүсийг хоморголон устгах талаар бичсэн Ираны Аятолла Али Хаменейгийн нийтлэлүүдийг устгаагүй юм” хэмээн асуужээ.

https://twitter.com/RichardGrenell/status/1288453779747151873?s=20

Үүнд Петтерссоны “Дэлхийн удирдагчдын талаарх бидний одоогийн бодлогод улс төрийн асуудлын талаарх сэтгэгдэл, цэрэг болон эдийн засгийн хувьд гадаад бодлогоор сүрдүүлэх нь Твиттерийн журмыг ерөнхийдөө зөрчихгүй гэж байдаг” гэж хариулсан юм.

Хурлыг зохион удирдан явуулж байсан Михал Котлер-Вушн алмайран “Твиттер дээр үй олноор нь хоморголон устгах талаар бичиж болох ч улс төрийн нөхцөл байдлын талаар сэтгэгдлээ илэрхийлэх нь буруу юм байна тэ” хэмээжээ. Дараагаар нь Михал "Твиттер Иранийн удирдагч нар Еврейчүүдийг хоморголон устгах талаар бичсэн жиргээ тэндий журмыг зөрчөөгүй гэдгээ хүлээн зөвшөөрчихлөө" гэж жиргэсэн байна.

Тус хурлын дараа Хаменей АНУ-ын Сатан харин Израилийг түүний гинжтэй нохой гэж доромжилсон юм.

Үүнээс өмнө Ираны удирдагч хэд хэдэн жиргээндээ Израилийг устгах талаар бичсэн аж. Тухайлбал 2014 оны арван нэгдүгээр сарын 9-ны өдөр “Яагаад Израилийг устгах ёстой вэ” гэсэн тайлбартай нийтлэл оруулж байсан.

2020 оны тавдугаар сарын 21-ны өдөр “Бид Сионист Засгийг эсэргүүцдэг ямар ч улс, бүлгэмийг дэмжих болно” гэжээ. Түүний Твиттер хуудас одоо хүртэл идэвхтэй байгаа.

Твиттер компани улсынхаа Ерөнхийлөгчийг өөрсдийн платформоос хориглосон хирнээ худал мэдээлэл, суртал ухуулга, хүчирхийлэлд турхирсан хуудаснуудад арга хэмжээ авалгүй “хоёр нүүр” гаргав.

Эх сурвалж: New York Post, Foxnews, Times of Israel

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
2 нүүртэн гэдэг үнэн
2 нүүртэн гэдэг үнэн
2021-01-11 13:26

тэр үнэн шүү. Трамп энх тайваныг эрхэмлэгч байт�##� АНУ, Франц, Англи, Нидерланд, Ит�##�и, Ром, Швецари зэрэг улсуудын засгийн газар нууцаар террористууд болон тэдний гэр бүлд цагаачлах эрх өгдөг. Тэгсэнээ террористуудын эсрэг тэмцэж байна, мөнгө их зарцуулах ёстой гээд улс орныхоо төсвөөс дайныг санхүүжүүлэхэд мөнгө өгнө, зэвсэг зарна. бүр террористуудын дансыг ч хаадаггүй.

Холбоотой мэдээ

Back to top button