НИЙГЭМ

ТАНИЛЦ: Сүүлийн 50 жилд нийслэлчүүдэд мэдрэгдсэн 13 газар хөдлөлт

Өнөө өглөө буюу энэ сарын 12-ны 05.32 минутийн орчимд Хөвсгөл аймагт 6.5 магнитуд хүчтэй, газар хөдлөлт болсон. Улмаар газар хөдлөлтийн чичирхийлэл Улаанбаатар хот, Булган, Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл аймагт мэдрэгдсэн билээ. Үүнтэй холбогдуулан сүүлийн 50 жилд нийслэлчүүдэд мэдрэгдсэн газар хөдлөлтүүдийг сонирхуулъя.

-1957 онд нийслэлээс 650 км зайд орших Говь-Алтайн нурууны Их богдод болсон газар хөдлөлт-8 магнитуд

-1967 онд нийслэлээс 300 км-ийн зайд орших Булган аймгийн Могод суманд болсон газар хөдлөлт-7 магнитуд

-1979 онд нийслэлээс 280 км-ийн зайд орших Сэлэнгэ аймгийн Бүтээлийн нуруунд болсон газар хөдлөлт-6 магнитуд

-1998 онд нийслэлээс 180 км-ийн зайд орших Дундговь аймгийн Дэрэнгийн газар хөдлөлт-6 магнитуд

-2005 онд Төв аймгийн Зүрх ууланд болсон газарт хөдлөлт-5 магнитуд

-2006 онд Сэлэнгэ аймгийн Бүтээлийн нуруунд болсон газар хөдлөлт-5.2 магнитуд

-2006 онд Өвөрхангай аймгийн Арц богд ууланд болсон газар хөдлөлт-5.9 магнитуд

-2006 онд Говь-Алтай аймгийн Чичгэний нуруунд болсон газар хөдлөлт-6.6 магнитуд

-2008 онд Байгаль нуурын орчимд болсон газар хөдлөлт-6.1 магнитуд

-2010 онд Дундговь аймгийн Дэлгэрцогт сумд болсон газар хөдлөлт-5.6 магнитуд

-2011 онд ОХУ-ын Буриадын нутагт болсон газар хөдлөлт-6.6 магнитуд

-2020 оны есдүгээр сарын 22-нд ОХУ-ын Слюдянка тосгонд болсон газар хөдлөлт-5.1 магнитуд.

-2020 оны арваннэгдүгээр сарын 5-нд  Сэлэнгэ аймгийн Хүдэр сумаас зүүн тийш 100 км-ийн зайд буюу ОХУ-ын нутаг дэвсгэрт болсон газар хөдлөлт-4.5 магнитуд.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button