НИЙГЭМ

Анзаарахуйц: Мэргэжил харгалзахгүй зээл олгоно, гэхдээ ГАНЦХАН ЭНЭ УДААД

БШУ-ны сайд Л.Цэдэвсүрэн Засгийн газрын шийдвэр танилцуулж мэдээлэл хийлээ. Үүгээр Оюутны хөгжлийн зээлийг мэргэжил харгалзахгүйгээр олгохоор шийдвэрлэсэн тухай ярив.

Өмнө нь Оюутны хөгжлийн зээлийг 2.8-аас дээш голч дүнтэй суралцаж байгаа оюутнуудад олгосоор ирсэн. Харин Л.Цэдэвсүрэн сайд ажлаа аваад Засгийн газрын 70-р тогтоолоор батлагдсан жагсаалт дахь Тэргүүлэх мэргэжлээр суралцдаг оюутнуудад л зээл олгох журам баталсан.

Ингэж суралцаж буй мэргэжлээр нь ялгаварласанд уг зээлд л найдаж, жилээс жилд суралцаж ирсэн олон мянган оюутан шүүмжлэлтэй хандсан юм.

Харин өнөөдрийн хийсэн мэдээлэл нь ийн тэргүүлэх чиглэлийн мэргэжлийг ҮЛ ХАМААРЧ, Оюутны хөгжлийн зээл олгохоор болсон мэт ойлгогдож байгаа юм. Үнэн хэрэгтээ энэ бол коронавирусийн цар тахлын үед айл өрхийн амьжиргаа хүнд байгаа гэдэг үүднээс, зөвхөн энэ хичээлийн жилд л хийж буй зохицуулалт байна.

Засгийн газрын мэдээлэлд: “Монгол Улсад шаардлагатай тэргүүлэх чиглэлийн мэргэжлээс бусад мэргэжлээр суралцаж байгаа оюутныг цар тахлын хүнд нөхцөлд суралцахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор нэг удаагийн арга хэмжээ болгон хэрэгжүүлж буй уг сургалтын төлбөрийн  дэмжлэгт шаардагдах санхүүжилтийг...” гэж дурдсаныг анзаарууштай.

Л.Цэдэвсүрэн сайд өөрөө өнгөрсөн долоо хоногийн УИХ-ын чуулганы мэдээллийн цагт оролцох үеэрээ яг энэ агуулгыг ярьсан юм. Өөрөөр хэлбэл ковидын нөхцөл байдлыг харгалзаж, зөвхөн 2020-2021 оны хичээлийн жилд л мэргэжил харгалзахгүй оюутны хөгжлийн зээл олгохоор болоод буй.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-01-13 15:45

Маш зөв бодлого. Ингэж байж чанаргүй хэрэггүй мэргэжлээр сурч өөрсдөө хохирохыг болиулна

Иргэн
Иргэн
2021-01-13 15:46

Монголын ирээдүйг энэ самарч байна

Зочин
Зочин
2021-01-13 16:22

mash zuv bodlogo odoo oiutnuudiig tsahimaar 10 jil bolon tsetserlegiig telegeer hicheeliig ni ehluulvel maanagsuren bish tsedevsuren bolloo.oirhon bn shuu saidaa

Зочин
Зочин
2021-01-13 16:39

Зөв шийдвэр байна

Холбоотой мэдээ

Back to top button