Нийгмийн

Жэймс Харден “Брүүклин Нетс”-т нэгдэн, хүчийг нь улам зузаатгав

“Хьюстен Рокетс” багийн “шүдний өвчин” болж, өөр баг руу явуулахын түүс байсан Жэймс Харден удаан дуншсаны эцэст ямартай ч “Брүүклин Нетс”-т нэгдлээ.

James Harden trade: Grading Rockets-Nets mega deal - Sports Illustrated

Энэ наймаа хийгдэхэд дөрвөн тоглогч, драфтын нэгдүгээр тойргийн найман эрх нөлөөлөв. “Индиана Пэйсерс”-ын гол тоглогчдын нэг Виктор Оладипо “Хьюстен Рокетс”-т очсон нь олны анхаарлыг ихээхэн татав. Оронд нь Карис Левер, драфтын хоёрдугаар тойргийн эрх өгчээ.

Ингэснээр Кайри Өрвинг, Кевин Дурант, Жэймс Харден гэсэн шинэ гурвал үүсэн, NBA-ийн аварга болох хэмжээний баг бүрдэв. Ийм гурван од тоглогчтой болсон ч “Брүүклин Нетс”-т асуудал олон бий.

Кайри Өрвинг тодорхойгүй шалтгааны улмаас багийнхаа тоглолтод оролцохгүй, холбоогүй байгаа. Сүүлд гэртээ шоудаж буй бичлэг нь задарсан. Дээр нь Дурант тэр хоёрын харилцаа сэвтсэн, улам хөндийрсөөр байгаа гэх шуум бий. Энэ бүхнийг яая гэж байхад нь сахилга батын доголдолтой Харден ирлээ.

Мэдээж энэ бүхнийг зохицуулж, дотоод асуудлаа шийдэж чадвал NBA-ийн аварга болох хамгийн өндөр магадлалтай багуудын нэг нь “Брүүклин Нетс” мөнөөс мөн. Тэдний өмнө “Хаан” Жэймстэй “Лос-Анжелес Лэйкерс” баг хөндөлсөх нь мэдээж.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button