Нийгмийн

Ж.Байдены тангараг өргөх ёслолын албан ёсны твиттерт С.Чингүүнийг онцлов

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Ж.Байдены тангараг өргөх ёслол маргааш болно. Тус тангараг өргөх ёслолын хүрээнд “Хүүхдийн төлөө үндэсний аян”-аас Үндэсний хүүхдийн тангараг өргөх ёслолыг зохион байгуулдаг уламжлалтай.

Тус үйл ажиллагаанд “Nickelodeon” сувгийн “All That” цувралын жүжигчин, монгол хүү С.Чингүүн илтгэл тавихаар болсон билээ. АНУ хэдэн сая хүүхэдтэй билээ. Тэднийг монгол хүүхэд төлөөлнө гэдэг яах аргагүй бахдам, бахархам үйл явдал. Ж.Байдены тангараг өргөх ёслолын албан ёсны твиттерт С.Чингүүнийг өнөөдөр онцолжээ.

No description available.

Энэ талаар С.Чингүүний ээж Т.Сэргэлэнцэцэг “Хүү бид хоёр бөөн бөөн баяр, энэ бүтэн сайн өдөр, нэгдүгээр сарын 17-нд болох Үндэсний Хүүхдийн тангараг өргөх цахим арга хэмжээнд улам их хүлээлт үүслээ. Мэдээж маш сайн судалгаа хийж бэлтгэлээ базааж байгаа.

Дэлхийн өнцөг булангаас шууд нэвтрүүлгийг үзэж байгаа хүүхдүүд аль улсаас монгол хүүгээ үзэж, дэмжиж байгаагаа комментоор дурдахыг уриалж байна. Мөн хүүгийн Твиттэр рүү ороод энэ жиргээг давалгаалуулж Монголчууд Ардчилалыг хэрхэн дэмжиж байгаагаа харуулбал талархалтай юм уу. Юу гэж бодож байна. Хариу улаан зүрх илгээцгээх үү. Сайн үйлсийг хамтдаа” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin
2021-01-16 13:46

AZTAI ODTOI KHUUD ESTOI AMJILT BUKH L SAIKHAN BUKHNIIG EMEE NI KHUSIE ESTOI MONGOL KHUUKHED IIM L IKH UKHAANTAI ABIYASTAI CHADBARTAIG DELKHIIG GAIKHTAL NI BID MONGOLCHUUD DEMJNEE kharinter jaaziig yagaad ulaan khuree khiisen um emeed ni ebgyi kharagdaad bna

Холбоотой мэдээ

Back to top button