ДЭЛХИЙ

Бухенвальд хорих лагерийн булшин дээр чаргаар гулгасан хүмүүст анхааруулга өгчээ

Нацист Германы Бухенвальд хорих лагерь дахь нас барагсдын булшин дээр чаргаар гулгаж байсан хүмүүст тус газрын удирдлагаас анхааруулга өгчээ. Тус газрын веб сайт дээр “Булшны ойр хавьд чаргаар гулгах гэх мэт зүйл хийж нас барагсдын амар амгаланд халдсан хүмүүсийг зохих газарт нь мэдэгдэх болно” хэмээсэн байна.

Веймар хотын Эттерсберг толгод дээр оршдог Бухенвальд хорих лагерьт 56 мянга гаруй хүн нас барсан. 1937-оос 1945 оны хооронд нацистууд 280 мянга гаруй хүн тус лагерьт хорьсон гэсэн тооцоо бий. Тэнд хоригдож байсан Еврейчүүд, Синтичүүд, Зөвлөлтийн цэргүүд болон ижил хүйстэй хүмүүс тамлуулж зарим дээр нь туршилт хүртэл хийдэг байсан юм. Хорих лагерийн зүүн талд томоохон оршуулгын газар байдаг. Бухенвальд дахь түүхч Рикола-Гуннар Люттгенау хэлэхдээ тус газар спорт үйл ажиллагаа явуулахыг хориглодог боловч өнгөрсөн амралтын өдрөөр хүмүүс чаргатай гулгасан ул мөр булшин дээр олдсон гэсэн юм. Германд нас барагсдын булшийг үл хүндэлсэн зүйл хийвэл торгууль төлдөг байна.

1945 оны дөрөвдүгээр сард АНУ-ын цэргүүд Бухенвальдыг нацистуудын гараас чөлөөлсөн. Холбоотны цэргүүдийн командлагч тэнд харсан зүйлээ “Тэр газар харсан зүйлээс өөр намайг юу ч тэгж их цочирдуулж байгаагүй” хэмээсэн юм.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button