ДЭЛХИЙ

Индонезод галт уул дэлбэрч их хэмжээний үнс ялгарчээ

Индонез улсын Семеру галт уул дэлбэрсний улмаас Жава арлын дээр 5.6 километрийн өндөрт үнс нурам тогтжээ. Тус арал нь Индонез улс дахь хүн амын нягтрал хамгийн их бүс юм.. Албан тушаалтнуудын мэдээлснээр бол Семеру уул өчигдрийн 17:24 минутад (Индонезын цагаар) дэлбэрсэн аж. Одоогийн байдлаар дэлбэрэлтийн улмаас амь үрэгдсэн хүн байхгүй бөгөөд нүүлгэн шилжүүлэх тушаал гараагүй байна. Индонезын Үндэсний гамшигтай тэмцэх газраас уулын бүсэд оршин суудаг хүмүүсийг анхаарал сэрэмж өндөр байхыг сануулжээ.

Жава арал дахь хамгийн өндөр галт уул бол Семеру юм. Нутгийн оршин суугчид тус өндөрлөгийг “Аварга уул” хэмээн нэрийддэг аж. Семеру уул Жава арал дахь хамгийн идэвхтэй галт уулсын нэг. Өмнө нь өнгөрсөн арван хоёрдугаар сард тус галт уул дэлбэрсний улмаас 550 хүнийг нүүлгэн шилжүүлж байсан юм.

Тус нутгийн албаны хүн Торикул Хак “Халуун үнс нурман үүлний нүүж буй чиглэлд Сүмбэр Мужур, Курах Кобоан тосгон байрлаж байна” хэмээн анхааруулсан байна. Курах Кобоан голын сав газрын оршин суугчид галт уулын үнс нурамтай борооны ус холилдсоноос болж хүйтэн лав үүсэж болзошгүй тул болгоомжлохыг мэдэгдсэн байна.

Индонез улс Атлантын далай дахь “Галт цагираг” гэх хэсэгтэй ойрхон оршдог тул галт уул болон газар хөдлөлтийн идэвхтэй бүс юм.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-01-17 22:23

Индонез улс Атлантын д�##�ай руу нүүжээ тийм үү Б.Буяндрж оо

Холбоотой мэдээ

Back to top button