Нийгмийн

Согтуу, хурд хэтрүүлсэн жолоочид ногоон байгууламж, хайс, шон мөргөх тохиолдол 10 дахин нэмэгджээ

Цар тахлын улмаас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон зам тээврийн хөдөлгөөнд оролцож осол гаргасан болон хурд хэтрүүлэн хальтарснаас үүдэж ногоон байгууламж, хайс, гэрэл дохио, гэрлийн шон дайрсан хэргүүд энгийн үеэс 10 дахин нэмэгдэж 200 гаруй тохиолдол бүртгэгджээ. Хамгийн сүүлийн жишээг дурдвал:

Өнгөрсөн шөнийн 03:00 цаг орчимд Баянзүрх дүүрэг, 5-р хороо Энхтайвны өргөн чөлөө, Отгонтэнгэр сургуулийн урд приус 20 маркийн автомашин хурд хэтрүүлснээс 3ш нарс мод, 27 у/м ургамлан хашлага, 14 ш ногоон шон, 21 м тросс, 1 ш сандал, 1 ш хогийн савыг дайрчээ. Эзэн холбогдогчийг олж илрүүлсэн бөгөөд өдгөө хохирол тооцох, барагдуулах арга хэмжээ үргэлжилж байгааг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр мэдээллээ.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Цар тахлын улмаас согтуу ...
Цар тахлын улмаас согтуу ...
2021-01-17 17:33

Хэцүү тах�##� өвчин байна даа ...

Зочин
Зочин
2021-01-17 21:57

Өөрснөөр нь 1 нуг�##�ж төлүүл 2ч нуг�##�ж төлүүлсэн яадаг юм үхчихээгүй л бол төлбөрийг нь төлүүлж байх хэрэгтэй ахиад архиа уугаад машин барихгүй болно биз

Холбоотой мэдээ

Back to top button