ДЭЛХИЙ

Франц улс Ираныг цөмийн зэвсэг хийж байгаа гэв

Франц улсын гадаад хэргийн сайд Ле Дриан Иран цөмийн зэвсэг үйлдвэрлэж эхэлсэн хэмээн Техран, Вашингтон хоёр 2015 оны тохиролцоонд эргэн нэгдэх хэрэгтэй гэсэн байна. Иран улс энэ сарын эхээр Фордов дахь цөмийн станцад ураны баяжуулалтаа 20 хувьд хүргэж нэмэгдүүлэхээ мэдэгдсэн.

2015 онд хийгдсэн цөмийн тохиролцооноос АНУ 2018 онд гарч Иран улсад хориг тавин дарамт шахалт үзүүлж эхэлсэн бөгөөд тэр цагаас хойш Иран ураны баяжуулалтаа тохирсон хэмжээнээс хэтрүүлж ирсэн юм. Үүний талаар Ле Дриан “Трампын засаглал Ираны эсрэг их хэмжээний даралт шахалт үзүүлэх арга замыг сонгосон. Уг стратеги аюулыг багасгалгүй ихэсгэж сөргөөр нөлөөлсөн” гэсэн байна.

2015 онд хийсэн тохиролцооны гол зорилго нь Иран цөмийн бөмбөг хийхэд шаардлагатай материалыг цуглуулж дуусах хугацааг хойшлуулах байсан юм. Мөн тус тохиролцоогоор Иранд тавьсан олон улсын хоригийг цуцалсан байдаг.

Гэвч Иран ураны баяжуулалтаа нэмсэн нь зэр зэвсгийн чанартай биш хэмээж байгаа юм. Жо Байден Иран улс тус тохиролцоог ягштал дагавал АНУ-г 2015 оны гэрээнд буцааж нэгдүүлнэ хэмээсэн. Харин Ираны тал АНУ эхлээд хоригоо зогсоож байж ураны баяжуулалтаа багасгана гэсэн байр суурьтай байгаа юм.

Эх сурвалж: Reuters

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button