Улаанбаатар руу 29 тарваганы мах нууцаар оруулах гэж яваад баригджээ

Хөвсгөл, Булган аймгийн заагт байрлах Намнангийн арын постоор 29 ширхэг тарвагыг Улаанбаатар хотруу оруулахаар ачаан дотроо нууж явсныг Хөвсгөлийн Экологийн цагдаагийн алба хаагч нар илрүүлэн хөлдүү тарвагыг эд мөрийн баримтаар хураан авч холбогдох ажиллагааг хийн ажиллаж байна.

Иргэн та хууль бусаар тарвага агнавал Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлд заасны дагуу хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гэм буруутай этгээдээр гаргуулах бөгөөд хувь хүнийг 300.000, аж, ахуй нэгжийг 3.000.000 төгрөгөөр торгож, тарваганы экологи эдийн засгийн үнэлгээ болох эмийг 200.000, эрийг 170.000 төгрөгийг 2 дахин нэмэгдүүлэн тооцож, төлбөр оногдуулахыг анхаарна уу гэж Экологийн цагдаагийн албанаас мэдээлэв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.