ХУУЛЬ

500-аад иргэнийг залилсан гэх “Нарны хүү сарны охин” компанийн захирал Д.Гүрсоронз нарт холбогдох хэргийг прокурорт буцаалаа

Орон сууцны урьдчилан захиалга авч байна хэмээн иргэдэд олон тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх “Нарны хүү сарны охин” компанийн захирал Д.Гүрсоронз нарт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн боловч шүүхээс уг хэргийг дахин хянуулахаар прокурорт буцаалаа.

Тодруулбал Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь заалт /Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно/ ,

мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан /Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ /-ныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад /Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол… / заасан гэмт хэрэгт холбогдуулан Сутай овогт Дамдинсүрэнгийн Батбаяр, Амбагай овогт Дариймаагийн Гүрсоронз, Амбагай овогт Дариймаагийн Одгэрэл нарт яллах дүгнэлт үйлдсэн.

Уг хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 18 буюу өнөөдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.

Энэ хурал 456 хохирогчтой бөгөөд өнөөдрийн хуралд 30 гаруй хүн оролцсон. Хамгийн том гурван зааландаа хувааж, бусад оролцогч нараа зүүм ашиглаж оруулсан байна.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

5 Сэтгэгдэл

  1. Хуулиа чанг####ахгүй бол луйварчидын арга аймар нарийн болчихсон…ингэж завааруулж ял завшдаг болчихсон болхоор энэ мэт новшнууд олны зовлон дээр тоглолт хийгээд бүр амташчихсан шүү….

  2. Mongoliin tur zasag, shuuh prokuror, hyanaltiin baiguullaga yugaa hiigeed bdg yum be,buhel buten 3 jil bolson bn. getel odoo boltol shiidegdeegui, shudarga bus, mungutei huniih n tald uilchildeg boltson. Ard irgedee boddoggui uneheer gomdoltoi bn.

  3. монголын төр хууль арай юмаа бүхэл бүтэн 500аад айл луйвардсан хүмүүс ингээд сул чөлөөтэй эмнэлэгт хэвтэж эхнэр нь төрсөн шигээ тайван идэж уугаад луйвардуулсан иргэд нь зээлж өгсөн мөнгөө төлж чадах үгүйтэй хоолтой хоолгүй орох оронгүй арай ядан амьдарч байхад тоохч үгүй буца####аа ч гэх шиг бүхэл бүтэн 3 жил сунжирч байхад шийддэг хууль байдаггүй үнэхээр үзэн ядмаар оронд төрч амьдарч бгаадаа гутарч бна

  4. Амар амг####ан хотхон нэрээр захи####га авч дундаж дахрагаруу орж ядаж байгаа 500д айл өрхийг бүхэлд нь хохироосон нь тодорхой байхад Монгол Улсын хууль шүүх яагаад шийдэж чадахгүй байгаа юм бэ? Шийдэж өгөөчээ

  5. Манайх бас хүнд з####илуулсан 2 жил 3 сар болж байна. Шүүх хур#### нь болно , цаад холбогдох хүмүүсийг нь ол энээ тэрээ гэсээр өдийг хүрлээ хэр удаж байж хохирлоо барагдуулах юм мэдэхгүй.
    Хэдий нарийн ширийн шатл#### ангил####тай ч гэсэн луйварчдын хэрэг дээр хатуу бас түргэхэн шиг шийдвэлэмээр юмаа. Нөгөөдүүл нь бүүр сурцан

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button