Энэ сарын 22, 31-нд БНСУ руу тусгай үүргийн нислэг үйлдэн, иргэдээ татаж авахаар болсон билээ. Үүнтэй холбогдуулах УОК-ын Шуурхай штабаас мэдээлэл хийв.
УОК-ын Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр “Гадаадаас иргэдээс татаж авах асуудал тусгаарлах байрны нөөц бололцооноос ихээхэн шалтгаалдаг. Улаанбаатар хотод тусгаарлах 39 байр бий. Дотоодын хавьтлууд, гадаадаас ирсэн иргэдийг тусгаарлахад ашиглаж байна. Өнөөдрийн байдлаар 22 тусгаарлах байранд 959 иргэнийг тусгаарлаж байна.
Энэ сард хийх нислэгээр ирэх иргэдийг тусгаарлахаар зургаан байр бэлдсэн. Монгол Улсын Шадар сайдын Тусгаарлан ажиглах байранд баримтлах түр журмыг шинэчлэн боловсруулан мөрдөж байна. Тусгаарлах байрнуудад хяналтын камер байрлуулсан. Тусгаарлах байрны камерын хяналтыг Тагнуулыг байгууллага хянаж байгаа. Ямар нэгэн зөрчил илэрлээ гэхэд УОК-ын Шуурхай штабт мэдээлдэг” гэлээ.
Г.ЖАРГАЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сайн байна. Наад хаяналт сул бөйснаас болж л дотоодоо халдвар алдсан. Ийм аюултай үед хорио цээрийн үндсэн үүрэг бол хяналт байсан юм. Өмнө нь хяналт муу байсан. Үүнээс болж улс үнэдэстнээрээ хохирчоод байна. Үүнийг дахин давтаж болохшүй.
Бөөсөнд хутга гэж мэдэх үү ? Энэ зэргийн ажлыг харуул хамгаалалтынхан хийчихнэ.
Чи очоод хийчих! Хүүхдээ ч хаа явааг нь хянаж чхлахгүй байж 1000 гаруй хүнийг харлаа юу? Хэлэх амар хийхэл хэцүү!!