УРЛАГ

“Хориг” киног 2021 онд үзэгчдийн хүртээл болгоно

Монголын үндэсний хүүхдийн кино академийн бодит явдлаас сэдэвлэн бүтээсэн “Хориг” МУСК-г 2021 онд үзэгчдийн хүртээл болно.

Монголын Үндэсний түүхийн музейн Эрдэм шинжилгээний төвийн дарга, “Умард Монгол” төслийн судалгааны багийн Монголын талын удирдагч, доктор Ж.Баярсайхан “Бидний олж илрүүлсэн уг археологийн олдворууд аль хэдийнээ тонуулчдын гарт орсон булшнаас олж илрүүлснийг юун түрүүнд онцолмоор байна. Жишээлбэл Дархадын хотгорт тоногдоогүй бүтэн хадгалагдсан булш хэрэгсэл маш ховор болсон. 2016 онд Мунгар багийн нутагт орон нутгийн хүмүүстэй ярилцаж, угсаатны зүйн мэдээлэл авч байхдаа булш бухан тоноочдын талаар сонссон.

Зургийн тодорхойлолт алга байна.

Улмаар нутгийн иргэдээр заалгаад “Хориг” хэмээх газарт очиход 100 гаруй булшийг тоносон байсан. Хүний яс, эд зүйлс талаар нэг тарж, хог шиг энд тэндгүй хөглөрсөн байсан. Ингээд археологийн малтлага хийх зөвшөөрөл авсны дараа хоёр жилийн хугацаанд эдгээр эд өлгийн зүйлсийг илрүүлээд байна. Маш олон олдвор илрүүлсний дотор тэс хөлдүү хадгалагдсан өрөм, шар тос хамгийн их анхаарал татаж байна. Металл хайгчаар тонуулчид илрүүлж чадаагүй 10 орчим ваар олдсон.

Гүехэн булшинд байсан органик зүйлс хадгалагдаж үлдээгүй. Харин цэвдэг дотор хадгалагдсан дөрвөн ваарны гурав нь өрмөөр, нэг нь шар тосоор дүүрэн байсан. Хоёр ваарны голоос зулын гол байх магадлалтай зүйл илэрсэн. Вааранд мөнхийн зул асааж тавьдаг байсан байж болох юм. Түүнчлэн ваарны амсрыг хагалж, өргөн болгосон байгаа нь зул байж болзошгүйг баталж байна. Бид азаар энэ нэн ховор олдворуудтай учран золголоо. Хэрэв нэг хоёр жил алдсан бол мөнх цэвдэг хайлж өрөм шар тос муудаж үгүй болох байлаа” хэмээв.

Зурагт дараах зүйл агуулагдаж болно: дотор

Монголын эзэнт гүрний их хаадыг “Хориг” хэмээх газар оршуулсан талаар Дундад зууны маш чухал сурвалжуудад дурдсан байдаг. Хөвсгөл аймгийн нутагт байрлах энэ газарт хаадын биш юмаа гэхэд томоохон язгууртнуудын бүлэг оршуулга байсныг доктор Ж.Баярсайхан онцоллоо.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button