УЛС ТӨР

Энэтхэг улс ойрын хугацаанд Монголд вакцин нийлүүлнэ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНЭУ-д үйлдвэрлэж байгаа “Ковид-19” цар тахлын эсрэг вакцинаас авах хүсэлтэй байгаагаа тус улсын Ерөнхий сайд Нарендра Модид илгээсэн албан захидалдаа илэрхийлсэн байна.

Зурагт дараах зүйл агуулагдаж болно: 1 хүн, сууж байна, тайзан дээр, ширээ болон дотор

БНЭУ-аас Монгол Улсад суух Элчин сайд М.П.Сингх Ерөнхий сайдад бараалхаж Ерөнхий сайд Нарендра Модигийн хариу захидлыг танилцууллаа.

Ерөнхий сайд Нарендра Моди цар тахлын эсрэг вакцин нийлүүлэхээр шийдвэрлэснээ захидалдаа тэмдэглэсэн байна. Мөн БНЭУ-ын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжүүлж буй газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл амжилттай урагшилж буйд баяртай байгаагаа онцгойлон илэрхийлжээ.

Зурагт дараах зүйл агуулагдаж болно: 2 хүн, утас

Талууд вакцин нийлүүлэх хүрээнд өнөөдрөөс буюу 2020 оны нэгдүгээр сарын 19-ний өдрөөс 150 монгол эмчийг цахим сургалтад хамруулж эхэллээ. Тээвэрлэлт, хадгалалт, вакцинжуулах ажил бэлэн болсон бөгөөд вакцины тоо хэмжээ, нийлүүлэх хуваарийг дипломат шугамаар тохиролцох юм.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улсад дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэсэн стратегийн түнш, гуравдагч хөрш БНЭУ-ын Засгийн газарт чин сэтгэлийн талархал илэрхийллээ гэж Засгийн газрын ХМА-наас мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button