Нийгмийн

Асаалттай орхисон автомашиныг хулгайлжээ

Хүйтэн болж байгаатай холбогдуулан иргэд автомашинаа халаах зорилгоор асаалттай гэр, дэлгүүрт орох зэрэг хоромхон хугацаанд холдох төдийд тээврийн хэрэгслээ хулгайчдад алдах эрсдэлийг дагуулдаг. Тээврийн хэрэгсэл хулгайлах гэмт хэрэг ихэвчлэн нийслэл хотод үйлдэгддэг байсан бол өдгөө хөдөө орон нутагт мөн үйлдэгдэх боллоо.

Тухайлбал, өнгөрсөн шөнө автомашинаа асаалттай орхисноос үүдэн Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нутаг дэвсгэрт иргэн У-гийн эзэмшлийн Тоёота Приус автомашин алдагдсан бол, Хэнтий аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрт оршин суух иргэн Х мөн адил дээрх загварын автомашинаа хулгайд алдсан хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдэн нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн газрууд тус тус мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Иймд иргэд та бүхнийг автомашинаа онгорхой /асаалттай/ орхихгүй байх, тээврийн хэрэгслээ аль болох замын гэрэлтүүлэг, хяналтын камертай газарт байршуулах, автомашины тань дохиолол дуугарвал залхууралгүй шалгаж байх, цаг алдалгүй алдалгүй дуудлага мэдээлэл өгөхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button