Нийгмийн
Малд яваад сураггүй алга болсон бага насны хүүхдийг эсэн мэнд олжээ
Малд яваад сураггүй алга болсон хүүхдийг эсэн мэнд олж, гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ.
Тодруулбал, Төв аймгийн Заамар сумын Төмстэй багийн малчны бага насны хүүхэд энэ сарын 18-ны 15:00 цагийн орчим явганаар мал хариулж яваад сураггүй болсон байна. Энэ тухай дуудлага өчигдөр 07:10 цагт хүлээн авч, тус сумын Засаг даргын Тамгын газар болон орон нутгийн иргэд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, тухайн өдрийн 12:45 цагт “Өвөр наймган” гэдэг газраас эсэн мэнд олжээ.
Э.СИЙЛЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.