НИЙГЭМУЛС ТӨР

Иргэдийн жагсаал хурцдаж байхад дарга нар ордонд музейн хууль ярьж байна

Коронавирусийн халдвар авсан эмэгтэйг углааш, халадтай ХӨСҮТ рүү авч явсан асуудлыг эсэргүүцэж Сүхбаатарын талбайд өнөөдөр иргэд жагсаж байна. Орой болж байгаа хэдий ч иргэдийн тоо нэмэгдсээр 1000 гараад байна. Нөхцөл байдал улам хурцдаж, жирэмсэн эмэгтэй хүртэл эсэргүүцлээ илэрхийлж, УОК-ынхныг огцрохыг шаардаж байна. Замаар явж байгаа жолооч нар ч зогсолтгүй сигналдаж эсэргүүцэлд нэгдэж байна.

Гэтэл гадна нь иргэд ийн аргаа барж, коронавирусийг мартан хүний эрхийн төлөө жагсаж байхад төрийн ордонд суугаа УИХ-ын гишүүд юу ч болоогүй мэт Музейн тухай хууль яриад сууж байна.

Тэдэнд гадна юу болж байгаа, иргэдийн амьдрал ямар байгаа нь огт падгүй бололтой. Гадаад далайн эрэгт хэвтэж буй мэт маш тайвнаар хууль хэлэлцээд суугаа нь иргэдийн зэвүү, дургүй хоёрыг зэрэг хүргэж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button