УЛС ТӨР

Т.Доржханд: Өчигдрийн жагсаалд Ерөнхийлөгч буруутайг нотлоорой Ерөнхий сайд аа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр Ерөнхий сайдаас огцруулах тогтоолын төслийг дэмжих байнгын хорооны санал дүгнэлтийг хэлэлцэж байна. Хуралдаанаар гишүүд үг хэлж, асуулт асууж байна.

УИХ-ын гишүүн Т.Доржханд:

Төрийн тэргүүнээ байлгаач ээ. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр нь хоёр өөр байр суурьтай болчихлоо шүү дээ. Ах нараа та нар 30 жил засагласан. Өнөөдөр зарим нь хариуцлага хүлээе гэж байгаа бол хүндэтгэж хүлээж авч болно. УИХ-ын даргаа та сүүлийн үед микрофон таслаад байгаа шүү. Нэг минутаа нэмчихье.

Өчигдрийн жагсаал салхи салхилуулсан жагсаал боллоо. Залуу үедээ итгэл үнэмшил төрлөө. Өмнө нь аль нэг улс төрийн хүчин захиалгаар жагсаал хийлгэдэг байсан бол залуучууд итгэл үнэмшлээрээ гарч ирлээ. Зүгээр л дарга нар солих биш систем чинь болохгүй байгааг илэрхийллээ.

Иргэд нь ажилгүй, очсон эмнэлэг нь сэтгэлгүй, ийм л байдалтай байна. Халамжийн биш ажлын байрны бодлого баримталъя гэж олон жил ярьж ирлээ. Таг. Дүлий. Иргэд нь гадаадад гацаад байна гэсэн таг. Мөлгөр тайлбар хийж явсаар байна. Ганц нярай эхийн асуудал биш. Ужгирсан бүтэн жилийн асуудал байгаа.

Ерөнхий сайд маш тодорхй хэллээ. Х.Баттулга ард түмнийг үймээн самуунд уриалсан гэж тодорхой хэллээ. Та үүнийгээ батлаарай Ерөнхий сайд аа. Батлагдвал манай намын хувьд ч хариуцлага тооцохоор ажиллах болно” гэлээ.

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
G
G
2021-01-21 20:40

Ene neg eruul uvchtei ni medegdehgui yum yaj yavad gishuun bolsiin bol doo hun nam ch geh shig

хүннү
хүннү
2021-01-21 21:03

Эрүүл ч байж магадгүй, өвчтэй ч байж магадгүй гэхдээ “гомо” юм бол уу?

Зочин
Зочин
2021-01-21 21:31

Ene neg jonginoson huuhen shig duutai ym yu ve chi

gh
gh
2021-01-21 23:15

gutsooo

Зочин
Зочин
2021-01-22 08:03

Зөв ярилаа.Бат�##�гаа нотолгоог мэдээгүй байж �##�ь нэг т�##�ыг баримт�##�сан гүй.

Зочин
Зочин
2021-01-22 10:08

АН ынхан лайв энэ тэр хийгээд, бидон Ганбаа гарч ирж мэдэгдэл хийгээд, Отгонбаатар билүү нэг нөхөр нүцгэн гарч ирж дараа нь гишүүний туслах болоод , аарц энэ тэр зөөж гүйгээд гэх зэргээр АН маш идэвхитэй оролцсон гэсэн. Та нар нээх оролцоогүй энэ тэр гэж бултаад хэрэггүй. АН бол аюултай нам. Монголын самардаг сэгсэрдэг нам.Бат�##�гаагүй бол ЕС тийм юм ярьдаг эр хүн мөн үү. Хэлсэндээ хүрдэг ард түмэндээ ээлтэй ЕС. УС ДУЛААН, Цахи�##�гаан, Хүүхдийн мөнгө, нийгмийн даатг�##� улсаас төлсөн гээд үргэлжилнэ хийсэн ажил нь. АН болиорой.

Холбоотой мэдээ

Back to top button