УЛС ТӨР

Я.Содбаатар: Засгийн газар огцорсноор залуусын дуу хоолойг улс төржүүлэх гэсэн хүмүүст сануулга өглөө

Дөнгөж сая УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцрууллаа. Ингэснээр Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч байна.

Чуулганы хуралдааны дараа Шадар сайд асан Я.Содбаатар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Дотооддоо халдвар алдсанаас хойш коронавирусийн эсрэг бүх чадлаараа ажиллаж байсан. Зургаан аймагт коронавирусийн голомтыг бүрэн таслан зогсоосон.

Монголын төр цаашид зөв яваасай. Төрийн албан хаагчид дунд цөөн хэдэн цэвдэг сэтгэлтэй хүмүүс байна. Харамсалтай нь ийм хүмүүсийн үйлдэл нь Монгол төрийн нэр хүндэд сэв суулгах юм. Тэдний өмнөөс Монголын Засгийн газар огцорч байна.

Нөгөө талдаа ард түмний үг хэлэх эрх, эрх чөлөө, залуучууд дуугарч байгааг улс төржүүлэх гэж оролдсон хүмүүст сануулга өгсөн арга хэмжээ болж байна. Монголын төр шударга, ёс зүйтэй, ард түмэндээ үйлчилдэг байгаасай гэж чин сэтгэлээсээ хүсч байна.

Коронавирусийн эсрэг тэмцэж байгаа таван орны нэгд манай улс байгаа. Хүн төрөлхтний түүхэнд үлдэнэ. Цагаан сараас өмнө вакцин орж ирнэ. Вакцин захиалчихсан байгаа. Ард түмэн халдвар хамгааллын дэглэмээ сайн сахиж байгаа. Тиймээс нэг талд байсны хүчинд өнөөдөр нас баралтгүй, амжилттай, эрсдэл багатай даван туулж байна” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Уг нь ингэж хэсэг хүнлэг нинжин сэтгэлгүй албан хаагчийн ёс зүйгүй алдааг хэт сэвж туйлширч давхиад засгийн газраа огцоруулчихлаа, овоо сайн ажиллаж байсан юмсан. Одоо сандал ширээ булаалцалдаад хэсэг хугацаа алдана, тэр сиймхийгээр нөгөө халдварт өвчин чинь дийлэгдэхгүй тархавал яана аа, эцсийн бүлэгт ард түмэн хожихгүй ээ харин ч хохирч үлдэнэ. Дэндүү хөөрч давхисаны гай, харамсалтай...

Зочин
Зочин

ЗГ аа огцортол нь сайн ажилласан гэх гээд байна уу? УОК муу ажилласан болоод ийм байдалд хүрлээ гэж бодож байна. Иргэдээ юм л бол загнаад, торгоод, хориод өөрсдөө хариуцлага алдаад байсан учраас л ийм байдалд хүрсэн

Зочин
Зочин

Үхаангүй ноёнд, урагшгүй албат гэдэг энэ дээ. Одоо олон юм яриад яах вэ

Иргэн
Иргэн

Засгийн газраа огцортол ажиллачихаад юу ч ойлгохгүй шүү. Өмнө нь ждү сангаас шомбодоод огцорч байсан байж. Хариуцлага гэдгийг ердөө ч ойлгохгүй хүн юмаа.

Зочин
Зочин

Цэвдэг сэтгэлтэй хүн юм аа чи. Эд нар чиний төлөө маш сайн ажилласан шүү

ман
ман

ЁСайд Амарсайхан болго оо

Зочин
Зочин

Үнэхээр мангар хүн юмаа.

Зочин
Зочин

Цаана чинь 2, 3хүн нас барчихаад байгаа бишүү эргүү тэнэг ээ

Зочин
Зочин

Унтаж байсан ард түмэн гэдэг барыг зүүгээр хатгаад байвал ямар байх вэ.Тэд зөвхөн нүдээ нэг нээсэн.Тэгэхэд засаг нь хийсч орхилоо.Одоо гонгиноод хэрэггүй.Хариуцлагагүй муу ажилсаны төлөө засгийн газраа чирээд унагаалаа.

Зочин
Зочин

Хүрэлсүх цаашид ажиллах естой ард түмэн түүнд санлаа өгсөн шүү дээ.Өөрөө л итгэл сэтгэлийг нь дааж чадахгүйгээ мэдсэн үү, нэг сенсаци үүсгээд огцордог ,эсвэл тушаал дэвшдэг явдал чинь одоо моодноос хоцорсон шүү.Зүгээр огцордоггүй М.Энхболдтой оролдож Эрдэнэбатын тараасан чагнасан гэдгээр нь зайлуулж бүр шоронд илгээсэн.Одоо Баттулга ерөнхийлөгч гээд яриад ороод ирлээ.Иймэрхүү сенсаци сонин биш болсон шүү.Туйлбаргүй хүн гэдэг нь харагдлаа.Ерөнхийлөгчид өрсөлдөнө гэж тооцож байгаа юм болов уу.Шүдгүй арсланг шүдтэй арслан болгов.Одоо бол амаараа дүүрэн шүдтэй арслан болсон .Үнэхээр хэлэх үг алга.Тэр жил толгойдоо цагаан алчуур болчихсон гудманд явсан Хүрэлсүх хэвээрээ л байна даа

Зочин
Зочин

Ганц энэ нялх үр,амарсан эхээр хариуцлага дуусахгүй ээ.Булганаас ирсэн өвчтөн эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барсан шүү.Зүгээр л хариуцлагаас бултчихлаа.Нэг иймэрхүү зантай хүн санагдсан шүү

Холбоотой мэдээ

Back to top button