ДЭЛХИЙ

ОХУ-Д ЮУ БОЛЖ БАЙНА: Жагсагчдыг Ройтерс 40 мянга, төв хэвлэл ДӨРВӨН мянга гэж мэдээлэв

Орос улсын сөрөг хүчний удирдагч Алексей Навальный энэ сарын 17-18-нд шилжих шөнө Шеремьетово нисэх буудалд газардсан даруйдаа баривчлагдсан билээ. Түүнийг шүүхийн шийдвэр гартал цагдан хорих юм.

Навальныйг 2014 онд төрийн сангаас 4.8 сая ам.долларыг хувьдаа завшсан хэрэгт холбогдуулан шалгаж буй. В.Путиний хэвлэлийн төлөөлөгч түүнийг 10 гаруй жилийн ял авч магадгүй хэмээн олон нийтэд мэдэгдсэн.

Тэгвэл Алс Дорнодын бүсэд олон газар жагсаал цуглаан өрнөсөн юм. Гэхдээ хэдэн хүн цугларч жагсаал хийсэн тал дээр зарим газруудын тоо баримт зөрж байгаа аж. “Sota” хараат бус мэдээллийн агентлагийн мэдээлснээр бол Владивосток хотод 3 мянга гаруй хүн цугларсан гэнэ. Харин тус хотын албан тушаалтнуудын хэлж байгаагаар бол 500 хүн л цугларсан аж.

“AFP” агентлагийн хийсэн бичлэг дээр Владивосток хотын цагдаа нар жагсагчид руу түрэн орж,заримыг нь бороохойгоор зодож байгаа нь бичигджээ. Мөн Москва хотод өрнөсөн жагсаалын үеэр цагдаа нар хүмүүсийг бороохойгоор цохиж өшиглөж байгаа нь бичигдсэн байна.

Харин Сибирийн Якутск хотод -50° Цельс хүйтэнд жагсагч нар цугларсан юм. Одоогийн байдлаар ОХУ даяар 100 гаруй хотод болсон жагсаалуудын улмаас хүмүүс баривчлагдаад байгаа аж. Жагсагчид дунд өсвөр насныхнаас авахуулаад өндөр настнууд хүртэл байв. Эдгээр жагсаал, цуглаанууд нь ойрын хэдэн жил явагдаж байгаагүй том хэмжээтэй байна.

“Reuters” агентлаг барагцаагаар 40 мянга гаруй хүн Москва хотод жагссан хэмээн мэдээлсэн. Харин Оросын Дотоод яам энэ тоог 4 мянга байсан хэмээн мэдэгджээ.

Москва хот

“OVD Info” нэртэй жагсаал цуглааны тухай мэдээлэл цуглуулдаг Төрийн бус байгууллагын тооцоогоор бол 3,100 гаруй хүн баривчлагджээ. Үүнээс 1,200 нь нийслэл Москвад жагссан хүмүүс юм. Тус хотод жагссан Навальныйгийн эхнэр Юлия Навальная баривчлагдсан байна. Гэхдээ Навальныйгийн Авилгын эсрэг сангаас мэдээлснээр бол түүнийг төд удалгүй суллажээ.

Мөн ОХУ-с гадна Алексей Навальныйг дэмжсэн жагсаал цуглаан болсон байна.

“Навальныйд эрх чөлөө олго” гэсэн уриа лоозон барьсан хүмүүс Бранденбург дэх Оросын элчин сайдын өмнө жагсжээ. Цөөн тооны хүн Болгар улсад цугларсан бол Парис хотод 200-аас 300 хүн жагсаал хийсэн байна.

Европын Холбоо болон АНУ хоёр жагсаал цуглаанд ОХУ хэрхэн хандсаныг шүүмжилсэн юм. Тухайлбал АНУ Москвад жагсагчид болон сурвалжлагч нарын эсрэг ширүүн арга хэмжээ авсан хэмээсэн бөгөөд Навальныйг ямар ч болзолгүй даруй суллах хэрэгтэй гэжээ. Мөн ЕХ, Франц, Канад улсууд Навальныйг суллахыг шаардсан аж.

Эх сурвалж: DW, BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-01-24 12:08

манай жонхууч б�##�арах нь дээ хадам нь хэцүүдээд модон сүхэнд муруйлаад удахгүй олимпын хэдээрээ хамга�##�уудаад чадахгүй болох нь ядаж байхад нөгөө хэд нь бүгд ш�##�ны �##�чуур болоод нэр хүндгүй болчихлоо

Зочин
Зочин
2021-01-24 18:32

Путиный бодлогыг дийлэхээ байсан АНУ бусад хорлон сүйтгэгчдийн хийж байгаа ажил. Дэлхийд цэрэг армиаараа сүр хүчээ үзүүлж байгаа оросуудыг дотроос нь хаг�##�ахаар шийджээ. Нав�##�ьный сайн эмчилгээ хийлгэж. Германчууд хордсон хүнийг босгодог ид шидийн гайх�##�тай эмчилгээтэй юм байна.

Зочин
Зочин
2021-01-25 01:25

Нав�##�ьный барууныхнаас хэдэн ногоон олж ирж дээ. Энэ дуракийг эх орных нь эсрэг жаахан ашиглаж байгаад цаадуул нь золигт гаргана даа, харж л байгаарай.

Холбоотой мэдээ

Back to top button