Нийгмийн

Хилчид жолоочийн амь аварч, машиныг нь шатахаас урьдчилан сэргийлжээ

Хилийн 0131 дүгээр ангийн харуулын дарга, ахлагч Г.Бямбахорол, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын харъяат байлдагч Г.Бат-Эрдэнэ нар үүрэг гүйцэтгэх хугацаандаа “Сүүн чимэг” ХХК-ны нүүрс тээврийн жолооч М.Гэрэлт-Одын амь насыг аварлаа.

нэг буюу түүнээс олон хүн, зогсож буй хүмүүс болон military uniform гэх мэтийн зураг байж болно

Тухайн шөнө хилчдийг үүрэг гүйцэтгэж байх үед ачаа тээврийн машины аккумлятораас гал гарч, жолооч нь дотроо унтаж байсан байна. Жолоочийг сэрээж, автомашиныг шатахаас сэргийлсэн арга хэмжээг хилчид цаг алдалгүй авсан байна.

Зургийн тодорхойлолт алга байна.

Ийнхүү эрдэнэт хүний амь нас, учирч болох эд хөрөнгийн эрсдэлээс урьдчилан сэргийлж чадсан хилчдэд “Сүүн чимэг” ХХК-ны хамт болон жолооч М.Гэрэлт-Одын гэр бүлээс талархал илэрхийллээ.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button