ДЭЛХИЙ

СУДАЛГАА: “Regeneron” компанийн эм “КОВИД-19” тусахаас сэргийлдэг

Мягмар гарагт (2021.01.26) “Regeneron” эмийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компани тэдний бүтээсэн эсрэг биеийн коктейл нь халдвар авсан хүмүүс “КОВИД-19” тусахаас сэргийлдэг гэдгийг судалгаагаар тогтоожээ.

Судалгаанд гэрт нь “КОВИД-19” туссан өвчтөн байдаг 400 гаруй хүн оролцсон байна. “Regeneron” компанийн бүтээсэн “REGEN-COV” нэртэй коктейл нь imdevimab болон casirivimab нэртэй эсрэг биетээс бүрдсэн бөгөөд шинж тэмдэг үзүүлдэг халдварыг 100 хувь бууруулсан байна. Мөн халдвар авах тоог 50 хувиар бууруулжээ.

Тус судалгаагаар “REGEN-COV” эмийг идэвхгүй вакцин хэлбэрээр ашиглаж болох эсэхийг туршсан байна. Идэвхгүй вакцин нь хүний биед гаднын эмгэг төрөгчтэй тэмцдэг эсрэг биеийг шууд оруулдаг юм.

Мөн “Eli Lilly”  компанийн бүтээсэн bamlanivimab нэртэй эсрэг биеийн эм нь ахмадын асрах газарт хэвтдэг хүмүүс “КОВИД-19”-ийн халдвар авах эрсдэлийг 80 хувиар бууруулсныг туршилтаар баталсан байна.

“Regeneron” компани хэлэхдээ АНУ-ын Хүнс ба эмийн удирдлагын газартай судалгааны хариуныхаа талаар хэлэлцэнэ гэдгээ мэдэгджээ. Хүнс ба эмийн удирдлагын газар өнгөрсөн арван нэгдүгээр сард хөнгөн болон дунд зэргийн хүндрэлтэй “КОВИД-19”-ийн хэлбэрийг туссан хүмүүст ашиглах зөвшөөрөл олгосон юм.

Эх сурвалж: Reuters

Б.БУЯНДОРЖ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Ирээд цус ав
Ирээд цус ав

Одоо тэгээд хэнд ч мэдэгдээгүй эм хамгаалан айн аптек дүүрэн оочер. Тэгж байхаар надаас вак ьц аваач зүгээр л байгаад байна. Худлаа мэдээ бичихээ л боличих

Холбоотой мэдээ

Back to top button