УЛС ТӨР

С.Ганбаатар ЮУГААР “ӨЛССӨН” бэ

УИХ-ын гишүүн С.Ганбаатар төв талбай дээр дөрөв дэх өдрөө өлсгөлөн зарлаж байна. Тэр болих бодолгүй. Анх “Л.Оюун-Эрдэнэ миний гуйлтыг хүлээж автал хэд л бол хэд хоног өлсөнө” хэмээснээрээ цагдаа нар ирж шаардлага тавьсан ч, эмч нар эрүүл мэндийн ноцтой эрсдэлүүдийг сэрэмж болгосон ч больсонгүй. Хамгийн сонирхолтой нь Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар биечлэн ирж уулзаад Оюу толгой төслийг шалгах ажлын хэсэгт урьсан ч тэр татгалзсан.

Өөрөөр хэлбэл Засгийн газраас томилсон ажлын хэсгийн түвшинд, илүү өндөр нөлөөллийн байр сууринаас Оюу толгойг ярихын оронд төв талбай дээр, сошиалд лайв бүүм үүсгэж, олон нийтийн хараан дор дуугарахыг илүүд үзэж буй нь хувь улс төрчийнх нь тоглолт талаас анхаарал татаж байгаа юм.

С.Ганбаатарын сүүлийн 10 жилд хэвлэл, мэдээллийн хэрэгслээр хамгийн олон хэлсэн үгсийг статистикаар гаргаж ирвэл “Оюу толгой”, “Рио Тинто” хоёр тэргүүлэх биз. 2012 онд, тухайн үед УИХ-ын дэд дарга байсан С.Баярцогттой Оюу толгой төсөл тойрсон асуудлаар мэтгэлцсэн нь олон нийтийн ой санамжид хамгийн тод үлдсэн. Харин тэр өөрөө “Би 16 жил Оюу толгойг ярьж байна” хэмээдэг.

ТҮҮНИЙ НАМТАР – ОЮУ ТОЛГОЙ

Түүний намтар дахь зарим он цагийн интервалийг сонирхвол хамгийн анхаарал татмаар нь 2004-2005 онд таарна. Юу гэвэл, СЭЗИС, Удирдлагын академид эдийн засгийн хичээл ордог байсан багш гэнэт 2004 онд УИХ-ын дарга Н.Энхбаярын Нийгэм, эдийн засгийн бодлогын орон тооны бус зөвлөхөөр томилогдсон байдаг. Н.Энхбаяр, С.Ганбаатар хоёр одоо ч “хамт” байгаа.

Харин Н.Энхбаярын хувьд одоо сонин дүр байхаа больчхоод буй ч Оюу толгой төслийг анхлан хөдөлгөсөн чухал хүмүүсийн нэг бөгөөд хөрөнгө оруулалтын гэрээг ашиггүй болсон гэдэг байр суурийг хөлбөрөлтгүй баримталдаг. Н.Энхбаярыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихэд ч, өөрөө нэр дэвшихдээ ч /Н.Энхбаярын намаас/ С.Ганбаатар туж Оюу толгойг ярьж байв. 2007 оноос хойш МҮЭХ-ны Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллахдаа мөн уул уурхайн талбайд осолдсон ажилчдын эрх ашгийг ярих зэргээр мөн л Оюу толгойг ярьж ирсэн.

Тэр үүний өмнө 2012-2016 оны хооронд УИХ-ын гишүүний албыг хашсан бөгөөд энэ үес Оюу толгойн далд уурхайн хөрөнгө оруулалтын гэрээ /Дубайн гэрээ/ хийгдэж таарсан. Дубайн гэрээг ч С.Ганбаатар шүүмжилж гарсан. Энэ үед нь түүнийг их сургууль төгсөөгүй, гадаадын том банкнуудад дадлага хийж байсан гэхчлэнгээр намтраа худал мэдүүлдэг хэмээн хэвлэлээр бичихэд “Би С.Баярцогт, Ч.Сайханбилэгийг ингэтэл нь айлгасан байна. Намайг битгий ярь, Оюу толгойг, Ноён уулыг ярь л даа” гэдэг байлаа.

Товч үгээр хэлбэл С.Ганбаатар Оюу толгойг 10 жил ярьсан боловч ярихаас өөр үйлдэл хийж чадаагүй /байгаагүй/ улс төрч. Харин түүний улс төрийн карьерийг өсгөхөд Оюу толгойн сэдвээр эх адаггүй тэмцсэн нь л нөлөөлсөн гэдэг үнэн.

ӨЛСГӨЛӨНГИЙН ЦААНА

Энэ удаагийн парламентад “босоо” Ганбаа /УИХ-ын чуулганы хуралдаан дээр үргэлж босож үг хэлдэг тул ийм нэр зүүсэн/ Эрдэнэтийн ард түмнийг төлөөлж буй. Харин намраас хойш энэ хүртэл Оюу толгойг лав 4-5 удаа ярьсан. “Эрдэнэт” үйлдвэрийн ашгаар айл өрх, ААН-үүдийн цахилгаан, усны мөнгийг “тэглэх”-эд тэр “Оюу толгойн ашгаар ард түмнийг вакцинжуул” гэж байв.

Харин энэ сарын 25-ны өдрөөс эхлэн төв талбай дээр өлсгөлөн зарлаж байна. Ингэхдээ ямар шаардлага тавьж буй гэвэл: Засгийн газар Рио Тинтогийн эсрэг нэхэмжлэлийг олон улсын шүүхэд гаргаж, Дубайн гэрээг цуцлах.

Тэр МАН-ын эрх баригчдыг Рио Тинто группээс авлига авсан хэмээж, Л.Оюун-Эрдэнийн ажлын хэсгийн үйл ажиллагааг шүүмжилж байгаа. Мөртлөө тус ажлын хэсгээс гаргасан судалгааг уншиж “Монгол Улс 2051 он хүртэл ноогдол ашиг авахгүй, 22 тэрбум ам.долларын өртэй үлдэнэ” хэмээж буй.

Мөн сонирхолтой нь, тэр “МАН-ынхны Рио Тинтогоос авлига авсныг батлах 1400 хуудас материал энэ байна” хэмээн үзүүлж байгаа. Энэ нь үнэндээ сенсацын эзэн болоод буй УИХ-ын гишүүн Сү.Батболд нарын эсрэг гаргасан Нью-Йоркын шүүх дээрх материалууд байгаа юм. Үүнд Сү.Батболд нарын гэх 700 тэрбум төгрөгийн оффшор хөрөнгөд холбогдох дүүргийн шүүхийн шийдвэр, зарим компанийн орлого, зарлагын хүснэгт сэлт бий.

Эдгээрээс нь цаг үеийн дуулианы материалд “баримт” нэр зүүн олны итгэл үнэшлийг хүлээж буй нь харагдана.

НЭГ ХҮНИЙ ТОГЛОЛТ

Засгийн газрын ордон дотор түүнд санаа зовсон олон хүн бий. Өчигдөр Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхий сайдад шинээр томилогдоод буй Л.Оюун-Эрдэнийг хүлээн авч уулзахдаа “Одоо бараг эндээс гараад С.Ганбаатар дээр оч” гэж байв. Дээр дурдсанчлан ХЗДХ-ийн сайд түүнийг Оюу толгой төслийг шалгах ажлын хэсэгт урьж, Засгийн газрын ордноос “Нааш ир, энд, хамтдаа Дубайн гэрээг цуцалъя” гэсэн дуун нэг бус удаа сонсогдсоор буй ч тэр өлссөөр. Зорьсон ажлаа үр дүнд хүргэхээс илүү өлсгөлөн зарлагч, тэмцэгч дүрээр харагдах нь чухал байна уу.

Түүнийг 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших бэлтгэлээ дахин Оюу толгойг ярьж хийж байна хэмээн хардах хэсэг байна. Улсын Дээд шүүхийн шийдвэрээр МАХН-ын дарга Н.Энхбаяр Ерөнхийлөгчид нэр дэвших эрхгүй болчхоод буй.

Нөгөө талд одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгын талд ажиллаж байна уу гэх өнцөг ч бий. Түүнийг АН угшлын хүмүүс эргэж, Х.Баттулга талын хүмүүс сошиалд “өмөөрч” байгаа. Яг энэ үед Засгийн газраас явуулж буй Оюу толгой төслийг шалгах үйл явцыг улс төржүүлж, Сү.Батболдыг холбох үйл ажиллагааг Ерөнхийлөгч талаас хийж буйг үүний өмнө бичиж байсан. Энэ ч үүднээс тэд холбогдож байгаа юм.

Эцсийн дүндээ УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг шатаар гишгүүлдэг сэдэв нь Оюу толгой болохыг он цагийн хэлхээснээс харж болно. Харин ямар ч үед гаднын бус Монголын ард түмний эрх ашгийг хамгаалж ярьдаг нь ч бас үнэн. Одоо түүний өлсгөлөн хэзээ зогсож, ойрын ирээдүйд Дубайн гэрээг хүчингүй болгох эсэх үйл явцад С.Ганбаатар ямар бодит оролцоотой байх нь анхаарал татаж байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
25 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-01-28 09:08

16 жил тэмцэж байгаа нь үнэн шдээ. Манай сэтгүүлчид мэдээллийн сайтууд �##�бан туша�##�тнуудын мэдэлд байдаг бололтой. Эрэн сурв�##�жлах сэтгүүл зүй гэж Монголд байдаггүй нь харамс�##�тай.

Зочин
Зочин
2021-01-28 10:29

Зөвхөн муу т�##�аас нь харлуулах ийм сонин юм бичдэг сэтгүүлч хүн мөн үү, тэр хүнд чинь сайн зүйл бас их байгаашдээ, тиймдээ ч өөрийгөө ингэж зовоож байна одоо болиосой доо

zochin
zochin
2021-01-28 10:53

Ganbaatar eruul mendee bodson ni deerder

Иргэн
Иргэн
2021-01-28 10:54

Оюу толгойг монголдоо ашигтайгаар ард түмэндээ хувьцаа болгон эзэмшүүлж чадв�##� монгол хүн бүрийн амьдр�##� эрс дээшлэнэ энэ нийтлэлийг бичсэн хүнтэй сан�##� нийлэхгүй бна

Зочин
Зочин
2021-01-28 11:15

оюу толгой гэрээээс өмнөх монгол одоогийнх 2 ш�##� өөр болсон их хур�##� дээр төсөв саяар л ярьдаг байсан босоо мэтийн шантаажчид ч уул уурхайн буянд овоо хөлжиж �##�бан туша�##�тай ч болж байна

зочин
зочин
2021-01-28 11:20

С.Ганбаатар нилээн том юмтай тулчих шиг боллоо. Эрх мэдэл бухий дээгуур �##�бан туша�##�тангууд бугд Риотинтогоор тэжээлгэсэн тэтгэмж авилг�##� авчихсан болохоор бугд тэдний т�##�д уйлчилж байна. ЗГХЭГ-ын орлогч гээд байгаа Солонго гэдгийг хуртэл гайгуй гэж бодсон чинь Риотинтогийн том хавьт�##� байсан байна. Бугдийг нь тусгаарлахгуй л бугд ойрын хавьт�##�ууд байна.

Зочин
Зочин
2021-01-28 11:41

Hinshuu hyrvasaa haa saigui gargaj yvahiin zuvhun huviin ambitsaa usguh geed bdag buun poplizm hudalaa gar

Bolij uz
Bolij uz
2021-01-28 12:00

Za daa ene odo bolivol taarna Tuv talbai deer zuih yandan tavij gallana ch geh shig gerel tsahilgaan tatuulna ch geh shiig Bie muudlaa gej baahan emchilgee hiilgej em taria shahuulj huch avchihaad uuriinhuu taavaar tarvalzaj ulsgulun zarlana gej yu bdgiim TSAR tahal gej yadaj bhad baahan huniig turhiraad Hamtran ajillah sanal taviad bhad tuuniig ajil hereg bolgohin orond uuriiguu ulam duviilguj todruulah gd Yarshig l bn

Элдэв Очир
Элдэв Очир
2021-01-28 12:05

Дубайн төлөвлөгөөг цуцлах нь гэнэ ээ. Д�##�д уурхайн бүтээн байгуул�##�таа зогсоо гэсэн үг үү. Өмнө нь 32 жил зогсчихсон байсныг Сайханбилэг хөдөлгөсөн юмсан одоо ахиад зогсвол хэн хөдөлгөх вэ. Сүүлийн үед ОТ -г зогсоох юм төр засгийн зүгээс яриад байх болж Ард нь Орос уу, Хятад уу.

hun
hun
2021-01-28 12:26

sait iihhaa neriig buruu bichsiin bish uu.ERGUU.MN .bizdee.zasaach

Иргэн
Иргэн
2021-01-28 12:31

угааса�##� энэ хүн дандаа л сонгууль дөхөхөөр ингэж бдаг биз дэ худлаа ард түмны нэр барьж худлаа шоудаад л

Зочин
Зочин
2021-01-28 12:45

Сонгууль болохоор ард түмний нэр барьж хашгирч юманд учир , суманд зангиа байдаг манайд яг учир ойлгох нь 30% хүрэх үү? Үгүй бол нам дагаж улс төржөөд , эсвэл орилсон болгоныг эх оронч гэж ойлгоод ялгаж с�##�гах чадвар муу. Босоо Ганбаа ажлын хэсэгт ороод цуг ажиллая гэхээр ажиллахгүй . Засгийн газар РиоТинтотой гэрээг сайжруулах т�##�аар ажиллаж байгаа ш дээ.

Зочин
Зочин
2021-01-28 12:55

Ene sedniig bichih gej hediig avsan be?

Чулуунбаатар
Чулуунбаатар
2021-01-28 13:41

Одоо Гамбаа минь өлсгөлөнгөө зогсоо Хэнд хэрэгтэй гэж ингэж явах вэ дээ. Тэгж байгаад бие чинь муудв�##� яах юм бэ 16 жил тэмцээд үр дүнд хүрээгүй юм бол одоо ч үр дүн гэрэхгүй. Зүгээр л сонгуулийн пиар хийх гэж олонд өөрийгөө таниулах шоу хийгээд яваа юм байна доо

Тэнэг сэтгүүлчээ
Тэнэг сэтгүүлчээ
2021-01-28 16:22

Танай сайтын мэдээлэлийг хамгийн түрүүнд орж уншдаг хүн би.Гэтэл бусадтай адил ОТн сэдвээр ха�##�тын гэрээтэй адилхан үхэж байсан худ�##�дагдсан сайт гэж даанч бодож явсангүй.Та нар болио.Эх орныхоо төлөө тэмцэж чаддаггүй юм бол ядахдаатэмцэлд битгий садаа болоочээ.Авсан мөнгө чинь нэг л өдөр дуусна.Түүнээс өмнө эх орноо �##�дчихвий.Эгүүрийхээн үр хүүхэд чинь үлдэх эх орон шүү.Тэмцэж чаддаггүй юм бол энэ тэндхийн пост мэдээ хулгайлаад мөрөөрөө л яв�##�даа.

ГАНАА
ГАНАА
2021-01-28 17:03

КОВИДУУД ХООРОНДОО ЯРЬЖ БАЙГАА ГАНБААГИИН ДАРХЛАА О ЗААСАН БАЙГАА ТИИШЭЭ ДАЙРИИ ТЭР НЬ Ч ТЭГЭЭД БИЕ СУЛТАЙ БОЛЧИХСОН БОЛХООРОО КОВИДЫН ТУЛАМ БОЛНО ЮУН ИХ-Н ГИШҮҮН ЮУН О ТОЛГОЙ АМЬ НААНА ТАМ ЦААНА

Зочин
Зочин
2021-01-28 17:25

Содбаатар Мөнхсайхан нарыг сайдаар үлдээх хэрэгтэй маш сайн ажиллаж байсан шүү дэ эднээс илүү ажиллах хүн байхгүй шүү дэ ядаж одоо яаж ажиллахаа мэдэж бгаа Өчигдөр Буян Жагаа нэвтрүүлэгт орохдоо бас хэлж бн лэ Содбаатар бол маш ажилсаг чадварлаг зүтгэлтэй хүн түүнээс илүү ажилллах шадар сайд байхгүй гэж энэ хүн бас хүнийг үнэлж чаддаг шударга хүн шүү дэ

Зочин
Зочин
2021-01-28 17:41

Энэ сэтгүүлч сохор уу дүлий юу. Эргэн тойронд Оюу толгой, оффшор л яригдаж байна. Одоо л ийм байгаа болхоос биш анх Ганбаатар нар л шүгэл үлээсэн шүү дээ.

иргэн
иргэн
2021-01-28 18:15

Ард түмэн Тэнэг биш , Сэтгүүлч ээ, Ард түмэн Ганбаатарыг юуны тулд яагаад Тэмцэж байгааг бүгд ойлгож мэдэрч байгаа,

Hunii mun chanar
Hunii mun chanar
2021-01-28 19:00

Hun bolokh bagaasaa heleg bolokh unagnaasaa, negen khun bukhimdaj bish kharalgan khumuust zorilaj ingej bichsen baisandaa, 40uus deesh nasniikhan ukhej duusaasai ter tsagt oyun ukhaantai ekh oron ard tumniikhee tuluu shudtaga eruul niigem togtokh baikh gej tusuulun bodson shigee, gashuun unen ch yum shigee khukh tenger mini urshuug

Зочин
Зочин
2021-01-28 19:34

Энийг бичээд байгаа улсууд монгол хүн биш байх нэг бол хөлснийхэн

ккк
ккк
2021-01-28 19:36

200цаасны мэдээний сайт одоо больёоо ккк. авсан мөнгийг чинь мэдэж бгаа шүү би

Зочин
Зочин
2021-01-28 19:38

Рио гийн бууны нохойнууд з�##�ьтай шүү битгий этэг

З
З
2021-01-29 00:19

РиоТинтогийн хавьтлуудыг эрэн сурв�##�жлах чадвартай сэтгүүлч монголд �##�га.энэ сэтгүүлчид дутуу цохиулсан үхэр шиг ээ..

иргэн
иргэн
2021-01-29 12:50

Энэ царт тахлын үед Содбаатарсайд сайн ажилласан нь үнэн шүү, хэвлэлийн хур�##� хийж байхдаа цаг үеийн мэдээллүүдийг сайн авдаг, ажлаа холбож чаддаг нь харагдаж л байсан даа. Дараагийн ажилд нь амжилт хүсье. Мөнхсайхан сайдыг эрүүл мэндийн сайдаар нь ажиллуулб�##� зүгээр юм даа, төлөв түвшин, зан характерын хувьд төлөвшсөн, цаашид өөр ажил дээр амжилт үзүүлж чадах хүн шиг. Хаана ч ажилласан төрд хэрэгтэй л хүн.

Холбоотой мэдээ

Back to top button