НийгмийнНИЙГЭМ

“Надтай золгосонгүй, хүндэлсэнгүй” гэж нэгэндээ тунилгүй, гэр гэртээ шинэлье

Монголчууд цар тахалтай нүүр тулан, дасан зохицож амьдрахаас өөр аргагүй нөхцөл байдалд ороод чамгүй удлаа. Одоогоор улсын хэмжээнд батлагдсан тохиолдлын тоо 1814-т хүрч, хэн ч, хаана ч, хэзээ ч халдвар авах өндөр эрсдэл дунд амьдарч байна.

Бид цар тахлын улмаас өнгөрсөн жил Цагаан сарыг өнжсөн. Өнөө жил ч мөн сар шинийг өнжин, Цагаан сарын үеэр хатуу хөл хорио тогтоохоо УОК-оос мэдэгдээд байгаа билээ. УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн баг энэ сарын 6-наас 14 хоногийн хугацаанд хөл хорих санал гаргаад буй. Энэ нь ч нэг талаараа зөв. Хэдийгээр Цагаан сар Монголын уламжлалт баяр, монголчууд ихээхэн ач холбогдол өгөн тэмдэглэдэг ч иргэдийн амь нас, эрүүл мэнд юу юунаас илүү чухал.

Цагаан сараар ахмад, азай буурлууд, ах, эгчээ хүндлэн, золгохоор явах иргэдийн хөдөлгөөн хэчнээн нэмэгддэг билээ. Тэр хэрээр халдвар тархах, коронавирус тусах эрсдэл нэмэгдэнэ. Тиймээс иргэдийн энэ их хөдөлгөөнөөс урьдчилан сэргийлэхийн тулд хөл хорих нь зөв гаргалгаа.

Нэг үеэ бодоход иргэдийн ухамсар дээшилсэн. Цагаан сараар гэлтгүй бусад үед аль болох гадуур гарахгүй, олон нийтийн газраар явахгүй байхыг чухалчилсаар байгаа. Гэхдээ манайханд нэг дутагдал бий. Тэр нь Цагаан сараар “Манайд ирж, надтай золгосонгүй, хүндэлсэнгүй” гэж нэгэндээ туньдаг явдал. Гомдсондоо бүр агсам тавих нь ч бий.

За, тэгээд залуус аль болох сар шинийн эхний өдрүүдэд ахмад, хүндтэй хүмүүстэйгээ амжиж золгох гээд яардаг шүү дээ. Тиймээс хайртай хүмүүсийнхээ, бусдын эрүүл мэндийг хамгаалахын төлөө нэгэндээ тэгж гомдож, тунилгүй гэр гэртээ шинэлэхийг уриалъя.

Бидэнд юу юунаас илүү эрүүл мэнд, амь нас чухал. Энэ жил шинэлэхгүй байлаа гээд бид монгол хүн биш болчихгүй. Цагаан сараар очиж золгоогүй гээд ургийн хэлхээ тасарчихгүй. Цар тахлыг эрүүл, эсэн мэнд давчихвал дараа жилээс Цагаан сараа өмнөх шигээ тэмдэглээд явж болно шүү дээ. Өөрийнхөө болон өрөөлийн эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх нь зөвхөн төр засаг, ЭМЯ-ны бус миний, таны, бид бүгдийн үүрэг юм шүү.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-02-02 07:05

Гэртээ шинэлэх нь зөв.
Мөн хөл хорионд орохгүй бол улам хэцүү болж байгаа нь батлагдсаар байна

Mongol
Mongol
2021-02-02 12:14

Hul horiogoo tavihgui bol emneleg emch hureltsehgui bolno shuu erh yaridag humuusee uurgee uhamsarlaj bieluul novsh m#lnuudaa

Зочин
Зочин
2021-02-02 23:40

Хувийн ариун цэвэр,хариуцлага хамгийн чух�##�

Холбоотой мэдээ

Back to top button