УЛС ТӨР

Ерөнхийлөгч УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулах санал хүргүүлэв

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг хуралдуулах тухай саналаа УИХ-ын дарга Г.Занданшатарт өнөөдөр албан бичгээр хүргүүллээ.

АЛБАН БИЧИГТ:

“Миний бие цар тахлын хүнд үед өрх бүрт нэг сая төгрөг олгох, айл өрхүүдээрээ дамжуулан үндэсний үйлдвэрлэл, аж ахуйгаа дэмжих зорилгоор “Коронавируст халдварын цар тахлаас үүдэлтэй амьдралын доройтол, нийгэм, эдийн засгийн бэрхшээлийг даван туулах онцгой арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр өргөн мэдүүлсэн боловч Улсын Их Хурал авч хэлэлцэхгүйгээр 2020 оны намрын ээлжит чуулганаа өндөрлүүллээ.

Мөн стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг эзэмшдэг, их хэмжээний гадаад валютын орлоготой үндэсний болон гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын мөнгөн гүйлгээ, төлбөр тооцоог Монгол Улсын банкаар гүйцэтгэдэг болгох зорилго бүхий “Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай” хуулийн төслийг удаа дараа өргөн мэдүүлж, 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн чуулганаар дэмжүүлсэн боловч тухайн хуулийн төслийг эцэслэн батлах талаар Улсын Их Хурал өнгөрсөн 2 жил 3 сарын хугацаанд ямар ч арга хэмжээ авсангүй.

Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлд авч хэрэгжүүлсэн хорио цээрийн дэглэм, хязгаарлалтаас үүдэн ард иргэдийн амьдрал өдрөөс өдөрт дордож, нийгэм эдийн засгийн байдал эрс хүндэрч байгаа энэ цаг үед Улсын Их Хурал холбогдох хууль, тогтоомжийн төслийг цаг алдалгүй хэлэлцэн шийдвэрлэж, шуурхай ажиллах шаардлагатай юм.

Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 3 дахь хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг нэн даруй зарлан хуралдуулах, ээлжит бус чуулганаар “Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай” хуулийн төсөл болон “Коронавируст халдварын цар тахлаас үүдэлтэй амьдралын доройтол, нийгэм, эдийн засгийн бэрхшээлийг даван туулах онцгой арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг тус тус хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх саналтай байна” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-02-01 17:31

маш зөв шүү. аргагүй л амьдр�##�д ойр байгаа хүн. Засгийн газар бол үхэг гээд л сууж байгаа. тэгээд хэлэлцэхгүй их хур�##� тараад зуга�##�ахаар явцга�##�аа

Зочин
Зочин
2021-02-01 18:39

Зөв шийдвэр байна .одоо л ард түмнээ дэмжих хэрэгтэй ????????????????

zochin
zochin
2021-02-01 19:22

tiim shuu saya tugruguu uguusei

Ахмад
Ахмад
2021-02-01 19:45

Зөв өө. Цар тах�##� эхэлснээс хойш онлайнаар ажиллаж байна гэж гэртээ амарсан гэхэд хилсдэхгүй УИХ-ын гишүүд Ерөнхийлөгчийн сан�##�ыг цаг гаргаж хэлэлцэх хэрэгтэй. Гэхдээ 2 намын зодоон ч юмуу тэмцэл ч юмуу гэмээр байр сууринаас �##�иваа асууд�##�д хандахаа болихыг нийт эрхэм гишүүдээс туйлаас хүсч байнаа.
Мөнгөгүй хүмүүсийг хөл хорионд байлгаад байх юм. Бид чинь гэртээ "нэргүй өлсгөлөнд" байна ш дээ. Энэ байдлыг ерөөсөө ойлгож, сэтгэхгүй юм. Та бүхний амьдр�##�д энэ хямр�##� нөлөөлөхгүй байх нь аргагүй байх л даа. Гэхдээ иргэд орлогогүй, орлогогүй хүмүүс мөнгөгүй, мөнгөгүй хүмүүс хүнсгүй, хүнсгүй хүмүүс өлсгөлөн байнаа гэж хэлбэл Та нар ойлгох уу? Хулгайч нар хүртэл ажилгүй болтлоо хүмүүсийн х�##�аас ХООСОН байгааг мэдэхгүй байгаа бол одоо мэдээд ав. Тойрог бүртээ өрх бүртээ, иргэн бүртээ очиж ажиллахын оронд Ордонд суугаад эсвэл гэртээ ажиллсан нэртэй цаг хугацааг өнгөрөөгөөд байхаар Та нар яаж Зөв шийдвэр гаргаж, яаж зөв хууль санаачилж, яаж зөв хууль батлах юм бэ??? Та нарын хийж буй зүйл үнэхээр ямар ч үр дүнгүй байнаа. Их-ын дарга Занданшатар гишүүдийн нэрийг дурдах, �##�хаар ширээ тогшихоос өөр хийдэг зүйлгүй, дуугардаг ч үгүй "мануухайу гэхэд ч хилсдэхгүй хүн байх юм. Уг нь ИХ төрийн дээд эрх барих байгууллага гээд байдаг. Нөхдүүд ээ, ийм байв�##� ИХ гэж байх хэрэг байна уу???
Ерөнхийлөгч хоёр ч удаа иргэдэд 1 сая төгрөг өгөх сан�##� гарг�##�аа. Та нар иргэдээс яагаад "гар татаад" байна? 3 хүүхэдтэй 5 ам бүл сарын 300 000аар хэрхэн амьдр�##�аа з�##�гуулах вэ? Ядаж ганц нэг сар биш жилийн өмнөөс х�##�двар гээч айхтар зүйл амьдр�##�д орж ирснээс хойш ажилтай ч биш ,ажилгүй ч биш айл өрх бүрийн амьдр�##� үнэхээр хүндэрч байна. Ахмад хүний хувьд хэлэхэд зээлгүй ахмадуудын 1 сая төгрөгийг ч одоо өгөхгүй бол эмээ уух уу, т�##�хаа авах уу, "т�##�ийгаад өгөх" үү гэдгийн зааг дээр өдөр хоног өнгөрөөж байна. Яахаар ялгадаг юм? 6 сая тэглэчихээд ганцхан сая дээр "тээглээд" байна уу, та нар? Би төрийн ордонд чинь орж та нартай үзэлцэх болно. Бага шиг "давраарай"!

Холбоотой мэдээ

Back to top button