НийгмийнСПОРТ

Ур чадварыг нь Европ тивд 365 сая төгрөгөөр үнэлсэн монгол хөлбөмбөгчин

Өнөө цагийн хамгийн олон хөгжөөн дэмжигчтэй, нөлөө бүхий спорт аль нь вэ гэвэл олонх хүн дуу нэгтэйгээр хөлбөмбөг хэмээн хариулах нь гарцаагүй. Дэлхий даяар олон сая хүн хөлбөмбөгийн тоглолтыг шөнө, өдөргүй нойроо хагаслан, хоолоо умартан үзэж, тамирчдын солилцоо наймааг чих тавин хүлээдэг нь тэдний сэтгэлийг хэр татаж, дурлуулсных нь нэгээхэн илрэл.

Тэгвэл энэ гайхамшигтай спортод монгол тамирчин хэзээ дэлхийд алдраа дуурсгаж,  монголчууд бид хэзээ өөрийн гэсэн “од”-той болох вэ. Гадны томоохон лигт хүчин зүтгэж буй монгол хөлбөмбөгчнийхөө өмсгөлийг нь өмсөн,  тоглолтыг нь цэнхэр дэлгэцээр шимтэн үзвэл хэчнээн сайхан билээ. Энэ мөч ойртсоор байгаа гэвэл уншигч та итгэх үү.

МОНГОЛЫН ХАМГИЙН ҮНЭТЭЙ ХӨЛБӨМБӨГЧИН

5 хүн болон "transfer U.markt MOST VALUABLE PLAYERS ASIA PART 1 GANBOLD GANBAYAR MARKET VALUE: €100K TAKEFUSA KUBO O MARKET VALUE: €20M KWANG-SONG HAN MARKET VALUE: €2.2M HEUNG-M MIN SON MARKET VALUE: €90M LEI WU MARKET VALUE: €4M TIM CHOW MARKET VALUE: €625K" гэсэн бичвэр гэх мэтийн зураг байж болно

Transfermarkt.com сайтаас Ази хөлбөмбөгчдийн зах зээлийн үнийг шинэчлэн гаргахдаа Унгарын дээд лигт тоглодог, “Активал Чаквар” багийн тоглогч Ганболдын Ганбаярын ур чадварыг 100.000 евро буюу монгол мөнгөөр 350 сая төгрөгөөр үнэлсэн нь монгол тоглогчийн ур чадварыг олон улсад хүлээн зөвшөөрсний илрэл байлаа. Монголын хөлбөмбөгийн спортын түүхэнд түүнээс өндөр үнээр үнэлэгдсэн тоглогч үгүй.

Шигшээ багт олон жил зүтгэсэн Б.Гарьдмагнайг 2009 онд 25.000 евро буюу 87 орчим сая төгрөгөөр үнэлж байсан юм.

20-хон насандаа Европ тивд гялалзан, шилдгүүдийн хараанд өртөөд буй Г.Ганбаяр гэж хэн бэ.

Хөлбөмбөг Г.Ганбаяр Archives - Eguur.MN

АХААСАА ҮЛГЭРЛЭН, ДОЛООН НАСТАЙДАА ХӨЛБӨМБӨГӨӨР ХИЧЭЭЛЛЭСЭН

Багаасаа хөлбөмбөгт хорхойсож, дурласан тэрбээр долоон настайдаа буюу 2007 онд Сэлэнгэ аймгийн дасгалжуулагч Т.Ганхуягаар энэ спортын А үсгээ заалгаж, амьдралаа холбожээ. Тэр жилээ өсвөр үеийн УАШТ-д өөрөөсөө таван насаар ах тамирчидтай өрсөлдөн, түүгээр ч үл барам гоол оруулж, хөлбөмбөгийн хорхойтнуудын хайрыг татаж, хараанд нь өртөж эхэлсэн юм. Үеийнхнээсээ хавьгүй өсгөлүүн биетэй тэрбээр багаасаа дээд насныхаа ангилалд, өөрөөсөө ах тамирчидтай өрсөлдсөн нь ур чадвар, амжилт нь хурдан ахихад нөлөөлсөн нь мэдээж.

2016 он. Хүрхрээ үндэсний дээд лиг Хоромхон баг
Хоромхон багийнхны хамт, 2016 онд.

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод төрж, өссөн түүний ах нь “Хоромхон” клубт тоглодог байсан нь Г.Ганбаярыг хөлбөмбөгчин болох, “Хоромхон”-д зүтгэхэд их нөлөөлсөн гэнэ. Бүх байрлалд хурдан дасаж, тоглож чаддаг нь түүний давуу тал.

Г.Ганбаяр 2014 оны 13 хүртэлх насны Азийн АШТ-ий урьчилсан шатны тэмцээнд Макаотой хийсэн тоглолтоо үргэлж дурсах дуртай, санаанаас нь ер гардаггүй гэнэ. Учир нь Г.Ганбаяр тус тоглолтод таван гоол оруулж, ирээдүйд их юм дуулгах хүү гэдгээ баталсан юм.

ПУШКАШИЙН АКАДЕМИД СУРАЛЦСАН АНХНЫ ТАМИРЧДЫН НЭГ

10 хүн, зогсож буй хүмүүс, сууж буй хүмүүс болон дотор гэх мэтийн зураг байж болно

2016 онд алдарт тамирчин, Аваргуудын лигийн гурван удаагийн аварга Ф.Пушкашийн нэрэмжит академид Монголын дөрвөн тамирчин тэнцэж, Унгарыг зорьсны нэг нь Г.Ганбаяр.

Тэр ч бүү хэл тэрбээр багийнхныхаа хамт олон улсын “Сузуки цом” тэмцээнд  оролцон, хүрэл медаль хүртэж, анхны гэх тодотгол бас нэгэн амжилтын эзэн болсон юм. Г.Ганбаяр Европ тивийн тэмцээнд өрсөлдсөн төдийгүй медаль хүртсэн Монголын анхны тамирчин болсон юм.

Түүгээр ч үл барам хүрэл медалийн төлөөх тоглолтод торгуулийн цохилтноос гоол оруулж, багаа хожилд хөтөлсөн нь яахын аргагүй бахдам амжилт. Тэгэхдээ бүр дэлхийн алдарт “Реал мадрид, “Спортинг”, “Бавари Мюнхен”-ийн хүүхдийн багийг хожсоныг нь онцлохгүй байхын аргагүй.

Г.Ганбаяр медаль хүртэх эсэхийг нь шийдэх чухал мөч (торгуулийн цохилт)-ийн өмнө юу бодож байсан талаараа “Хэр баргийн зүйлд сандарч, тэвддэггүй нь миний давуу тал. “Би чадна” гээд л зүтгэнэ. Хэрвээ гоол оруулж чадахгүй бол багийнхаа амжилтаас хойш нь татах тул алдах эрх надад байгаагүй. Өрсөлдөгчийнхөө хаалганы аль хэсэг рүү өшиглөх үү гэж эргэлзэж, бодоогүй ээ.

Гоол оруулах мөчид үгээр илэрхийлэхийн аргагүй сайхан мэдрэмж төрсөн. Хөгжөөн дэмжигчид, багийнхныхаа баярлаж буйг харах сайхан юм билээ. Хүрэл медалиа энгэртээ гялалзуулан шагналын тавцанд зогсож байхад “Монгол хөлбөмбөгчний ур чадварыг дэлхийд таниулах мөрөөдөл минь биелэхэд нэг алхам ойртлоо” гэж бодсон” хэмээв.

ЖОЗЕ МОУРИНЬОГИЙН ХҮҮХДИЙН ХААЛГАНД ГООЛ ОРУУЛСАН МОНГОЛ ХҮҮ

Г.Ганбаяр “Ас Милан” багт 2011, “Barnet FC”-д 2016 онд шалгуулж, анхны шанг нь татсан. Хоёуланд нь тэнцсэн ч тухайн үед насанд хүрээгүй, гэр бүлээрээ тус улсад амьдрах ёстой гэсэн шаардлагын улмаас эх орондоо буцаж ирэхээс өөр аргагүй байсан гэнэ.

https://www.youtube.com/watch?v=6dR9xDFSjbM&feature=emb_title

Энэ тухайгаа “Би “АС Милан” багийнхантай хамт нэгэн фестивальд оролцон түрүүлсэн. Тоглолт болсон цэнгэлдэхэд Төрийн далбаагаа барьсаар орох мөчид сэтгэл их догдолсон шүү. Өнгөрсөн жил “Barnet FC-д шалгуулж байх үеэр болсон бас нэгэн тэмцээнд алдарт дасгалжуулагч Жозе Моуриньогийн хүүхдийн хаалганд гоол оруулсандаа их урамшсан. Гэхдээ түүнийг Ж.Моуриньогийн хүү гэдгийг тоглолтын дараа “Daily mail” сониныхон ярилцлага авах үеэр л мэдсэн. Би тэр тоглолтод хоёр гоол оруул, нэг оновчтой дамжуулалт өгсөн” гэж дурссан юм.

ЕВРОПЫН БАГТАЙ ГЭРЭЭ БАЙГУУЛСАН АНХНЫ МОНГОЛ ХӨЛБӨМБӨГЧИН

Ganod7 on Twitter: "????????Монгол хүн, тэр дундаа Сэлэнгэ нутг'н унаган хүү  Ганболдын Ганбаяр анх удаа европын хөлбөмбөг'н дээд лигт тоглох түүхэн мөч  тохиож байна Г.Ганбаяр Европ тив'н багтай мэргэжл'н гэрээтэй анхны Монгол

Пушкашийн академид суралцахаар очсон Г.Ганбаяр 2018 онд “Пушкаш Академиа” багтай мэргэжлийн хөлбөмбөгчний гэрээ байгуулсан нь Монголын спортын түүхэнд шинэ хуудас нээсэн юм. Хөлбөмбөгийн спорт өндөр хөгжсөн Европ, амжилт, алдрын арвин замналтай Унгарын багтай мэргэжлийн гэрээ байгуулсан нь яах аргагүй түүхэн үйл явдал.

Г.ГАНБАЯР К.РОНАЛДУГ ШҮТДЭГ, “РЕАЛ МАДРИД”-Д ТОГЛОХ МӨРӨӨДӨЛТЭЙ

Шаахайнаас шипи рүү

Г.Ганбаяр “Пушкашийн академи”-д өнгөрүүлсэн он жилүүдийнхээ тухай  “Унгарт очсоны дараа ганцаардаж, гэрээ их санасан. Би уяхан. Монгол дуу сонсохоороо, гэр бүлийнхнийхээ зургийг хараад л уйлчихна. Аль болох тэгэхгүй, бусдад мэдэгдэхгүйн тулд их гүрийсэн.

Унгарыг зорихдоо тактикийн тоглолт, мэдрэмжээ бүр сайн хөгжүүлье гэж зорьсон. Үүндээ 100 хувь хүрч чадлаа. Унгарчууд монголчуудад их элэгтэй. “Чингисийн Монгол” гээд л элгэмсэг хандана. Миний зорилго “Пушкашийн академи”-тай гэрээ байгуулснаар хэмжигдээгүй. Английн прьемер лигт тогловол гоё доо. Гэхдээ “Реал мадрид” клубт тоглох нь миний хамгийн том мөрөөдөл. Багаасаа энэ клубийг, К.Роналдуг дэмжиж байна” гэж дурсав.

Монгол хөлбөмбөгчин Европ тивээс анх удаа медаль хүртлээ

Г.Ганбаяр “Активал Чаквар” багт 2020 оны долдугаар сард нэгдэн, өдгөө хүчин зүтгэж байна. Тус багтай 2022 он хүртэл гэрээ байгуулжээ. 20 настай ийм нэгэн монгол залуу хөлбөмбөгийн спортоор эх орныхоо нэрийг дуурсгах, монгол тоглогчийн ур чадварыг дэлхийд таниулахын төлөө зүтгэж явна. Түүний мөрөөдөл нь “Реал мадрид” клубт тоглох. Энэ мөрөөдөлдөө хүрэх, ур чадвар нь хэдэн зуун саяар бус тэрбумаар үнэлэгдэх цаг Г.Ганбаярт ойрхон байна. Бүх зүйл зөвхөн түүний хичээл, зүтгэлээс л шалтгаалн

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button