“Хөгжлийн банк” “ТОСК” ХХК-иас 25 тэрбумыг нэхэмжилжээ

Монгол Улсын хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх хөрөнгийн эх үүсвэрийг тодорхой хэмжээнд бүрдүүлж, Монгол Улсын хөгжил, дэвшилд чухал үүрэг гүйцэтгэхээр 2010 онд байгуулагдсан “Хөгжлийн банк” Чингис бонд арилжаалж олсон мөнгөөр буюу нийт таван их наядын зээл олгосон гэдэг. Түүний 60 хувь нь буцаан төлөгдөх боломжгүй болсон бол 70 хувь нь найдваргүй зээл байгаа талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2018 онд ЗГХЭГ-ийн дарга байхдаа хэвлэлийнхэнд мэдээлж байсан.
Тодруулбал "Хөгжлийн банк”-наас зээл авсан, найдваргүй таван зээлдэгчид бол “КЬЮ ЭС СИ” ХХК, “МАК ЦЕМЕНТ” ХХК, “ХӨТӨЛ” ХХК, “БЭРЭН” ГРУПП, “ТОСК” ХХК.
-“ТОСК” ХХК “ХӨГЖЛИЙН БАНК”-НААС ЗЭЭЛСЭН 225 ТЭРБУМАА ТӨЛЖ ДУУСГАХАД ХОЁР ЖИЛИЙН ХУГАЦАА ҮЛДЖЭЭ-
“ТОСК”-ийн хувьд орон сууцны хорооллууд нь цэвэр Хөгжлийн банкны зээлээр санхүүжсэн төслүүд бөгөөд хөгжлийн банкнаас нийт 355.5 тэрбумын зээл авснаас үлдэгдэл нь 250 орчим тэрбум гэгддэг бөгөөд 2024 оны 12-р сарын 01 хүртэл төлж барагдуулах ёстой.
“ТОСК” ХХК авсан зээлээрээ "Буянт-Ухаа 1” орон сууцны хороолол, "Буянт-Ухаа 2” орон сууцны хороолол, Барилга хийц үйлдвэрлэх хөдөлгөөнт цогцолбор, "Шинэ яармаг” орон сууцны хорооллын барилгын ажлыг хийж гүйцэтгэсэн. Гэвч барьсан орон сууц нь борлуулалт нь муу, ажил нь урагшгүй байснаас болж өдий хүртэл найдваргүй зээлдэгчийн тоонд орчихоод яваа билээ. Тиймдээ ч "Буянт-Ухаа 2” орон сууцны хороолол бүхэлдээ Хөгжлийн банкны барьцаанд оржээ.
Тус газрын захирал А.Гантулга гэж хүн байгаад бусдад давуу байдал олгосон гэх хэрэгт холбогдож, цагдаа, шүүхийн үүд татаж явсаар удаж буй. Дараагийн даргаар нь Монгол Улсын Ерөнхий сайд асан П.Жасрай гуайн ач хүү Хичээнгүй гэх залуу очсон. Яг ямар бүтээмжтэй ажил хийдэг нь тодорхой бус ажилласаар саяхан ажлаа өгсөн. Түүний оронд одоо ТОСК-ыг БХБЯ-ны Инженерийн дэд бүтцийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга асан Л.Батжаргал удирдаж байна. ТОСК-той холбоотой иргэдийн гомдол тасардаггүй, өр зээлэнд баригдсан хэцүүхэн байдалтай газар болоод удаж буй. Уг нь Барилга хот байгуулалтын яамны харъяа болгочихоор хүчгүйхэн газрыг яагаад олон жил оршин тогтноосоор, өдийг хүрснийг ойлгоход бэрх.
-“ХӨГЖЛИЙН БАНК” “ТОСК” ХХКК-ИАС 25 ТЭРБУМЫГ НЭХЭМЖИЛЖЭЭ-
Одоо “Хөгжлийн банк” “ТОСК”-оос 25 тэрбум төгрөг нэхэмжилсэн хэргийн маргаан шүүх дээр үргэлжилж байна. Тодруулбал “ТОСК” ХХК Барилга хийц үйлдвэрлэх хөдөлгөөнт цогцолборын тоног төхөөрөмж АНУ-аас худалдаж авахаар 2016 онд Хөгжлийн банкнаас тухайн үеийн долларын ханшаар 19 орчим тэрбум төгрөгийн зээл авсан байдаг. Гэвч тухайн зээлээ болон хүүгийн төлбөрийг огт төлөхгүй явсаар 2019 оны зургадугаар сарын 30-нд гэрээний хугацаа дууссан учир “Хөгжлийн банк” шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Тодруулбал үндсэн зээл болон хүүтэйгээ нийт 25 тэрбум төгрөгийг “ТОСК” ХХК-иас нэхэмжилж буй аж.
Харин ТОСК-ийн зүгээс эл зээлийг төлөх нь төлнө. Гэхдээ хүүг нь төлж чадахгүй. Үндсэн зээлээ л төлнө хэмээж буй гэх. Учир нь тус компанийн зүгээс “Барилга хийц үйлдвэрлэх хөдөлгөөнт цогцолборын тоног төхөөрөмжийг манай компани анхнаасаа худалдан авах хэрэгцээ шаардлага, хүсэл сонирхол байгаагүй. Авах хүсэлтэй байсан Батлан хамгаалах яам авах боломжгүй болсон учраас өмнөөс манай байгууллагаар дамжуулан Америкийн компанитай худалдах худалдан авах гэрээг байгуулсан. Учир нь Америкийн “MIC industries” компани цэргийн байгууллагатай гэрээ байгуулахгүй гэсэн. Энэ нь тус зээлийн гэрээ нь Батлан хамгаалах яам болон Засгийн газрын хооронд хийгдсэн хэлцлийг халхавчилж, түүний улмаас манай компанийг зээл авахад хүргэсэн харилцаа болсон гэж үзэж байна” хэмээжээ.
-“ХӨГЖЛИЙН БАНК”-НЫ НЭХЭМЖЛЭЛИЙГ АНХАН ШАТНЫ ШҮҮХЭД БУЦААЛАА-
Энэ хэрэг гурван шатны шүүхээр хэлэлцэгдсэн. Анхан шатны шүүхээс “ТОСК”-ыг “Хөгжлийн банк”-ны нэхэмжилсэн 25 тэрбумыг төлөх шийдвэр гаргасан. Харин Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцаасан байдаг. Дээд шүүхээр өнгөрсөн долоо хоногт уг хэргийг хэлэлцээд, анхан шатны шүүхэд буцаасныг зөв гэж үзсэн.
Тэгэхээр жил орчим үргэлжилсэн энэхүү шүүхийн маргаан дахиад эхнээсээ эхлэхээр болж байна. “Хөгжлийн банк” Чингис бондын 1.5 тэрбум ам.долларын зээлийн 500 сая ам.долларыг өнгөрсөн 2018 онд төлж барагдуулсан. Үлдсэн нэг тэрбум ам.долларыг ирэх 2022 онд төлөх хуваарьтай. Гэтэл найдваргүй зээлдэгчид нь ийнхүү мөнгөө, хүүгээ төлөхгүй хэмээн гүрийсээр байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нам дагасан долдой нараа тэжээх гээд тэр нь бүтэлгүйтээд байх юм. ТОСК гэдэг байгууллага огт хэрэггүй. Иргэд байшингаа бариад суучихаж чадна. Төрөөс дэмжих нь нөхцөл бололцоог нь хангах . Зах зээлээ төр нь түгжээд байдгаа болимоор . Ямар соци�##�изм байгуулах гэж байгаа биш.
Юу ч бүтээдэггүй м�##�нууд олоод ирсэн мөнгийг дотооддоо хэл амгүй ажилдаа зөв зарж болохгүй юу!! Тэнэгтээд л турш л бие биенээ хорлож байхын
Угаасаа төлөх шаардлагагүй л юм байна ш дээ. Гаргасан мөнгөө төлнө л гэсэн байна. Илүүг нь төлж чадахгүй гэдэг чинь зөв ш дээ. Шударга л байна
Bariig ne hudaldaad avchval zeel ne tulugduh l yum bna daanch tsag ye ne ingej taaraad hynd baih shig baina
Хичээнгүй гэж нусанхай бацаан баахан найз нараа авчирч даргаар тавиад 4 жил ТОСК-оор тоглож баахан авилг�##� авч байгаад явсан даа. АТГ дээр ш�##�гагдаад яллагдагчаар татах гэсэн намаас нь хамга�##�аад хэрэгсэхгүй болгосон байдаг. Нам дагасан хэдэн эргүү бацаанууд ТОСК-оор тоглоод баахан мөнгө идэж уугаад арилаад өгсөн дөө. Одоо Хичээнгүйгийн гар хөл болсон Батзаяа, Уламбаяр, Ерөөлт гэх мэт авилгачид нь одоо болтол ажлаа хийгээд Түрээсийн байрнаас хүмүүс хөөж гаргаад авилг�##� авч хүмүүс оруулаад байж л байна. Ядарсан иргэдийг дээрэлхээл баахан мөнгө идэж ууга�##� байж байна. Ш�##�гадаг газар байхгүй. Мөн ч их дураараа дургиж байгаа даа !!!!!
Яг л тийм юм болсон доо. Юу ч мэдэхгүй, ямар ч чадваргүй баахан бацаанууд тоск-оор тоглосон доо. Одоо ч зарим нь шинэ ирсэн даргыг долоогоол байж байна гэсэн. Батзаяа гэдэг хүүхэн 40-50 ширхэг түрээсийн байранд хүн оруулж авилг�##� авдаг, Уламбаяр гэж нэг ОССК-д байх үеийн авилгачин хөгшин пялдага байна бас ямар ч мэргэжилгүй аймагт теллер хийж байсан нөхөр. Ерөөлт гэж мэргэшсэн нягтлангийн диплом худ�##�даж авсан бас нэг гүзээгээ унжуулсан авилгачин байдаг даа. Хөөрхий ТОСК
Төрийн өмчид эзэн байх биш. Идэж ууж цадаад явж байг. УИХ хуулиа батлаад өр зээлийг тэглээд өгнө. Эсвэл дахиад өр зээл авах бололцоог нь нээгээд өгнө.
Dandaa ezendee kampanuud bn shuvde yagaad ed telehgui gej bga nomtoibayriih beren batuultei holbogdood bdg sahal erdenebilegiin heteltei holbogdood bdg bugd awsan ezen n bga ym bishu yagaad telehgui gej hdn munga bish heden terbumaar yrihdaad bga ym bishu ard timen bairniihaa zeeliig hed nuglaj telj baihad noyduud yagaad telehgui bank n awj chadahgui gej we