НИЙГЭМ

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2020 оны нийгмийн хариуцлагатай байгууллагаар тодорчээ

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийг МҮОНРТ-ийн Монголын Мэдээ сувгийн Цагийн хүрд мэдээллийн хөтөлбөрөөс 2020 оны "Цагийн хүрдийн баатар - Нийгмийн хариуцлагатай байгууллага”-аар шалгаруулан нэрлэжээ.

    “Эрдэнэс-Тавантолгой” ХК өнгөрсөн онд 1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж хувьцаа эзэмшигч иргэддээ нийт 179.8 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилсан. Мөн 2020 онд улсын төсөвт 240 тэрбум төгрөгийн татвар хураамж төвлөрүүлсэн.

   Түүнчлэн Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор “Тавантолгой түлш”  ХХК-ийг байгуулж, өнөөдрийн байдлаар  290.4 тэрбум төгрөгийн санхүүжилт олгоод байна. Ковид  - 19 цар тахлын үед иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр Засгийн газраас сайжруулсан шахмал түлшний үнийг 75 хувиар бууруулах шийдвэр гарсан бөгөөд үүнд шаардагдах төлбөрийг мөн “Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас төлсөн. 

  Өнгөрсөн онд "Эрдэнэс-Тавантолгой” ХК бүтээн байгуулалтын томоохон төслүүдийг санхүүжүүлсэн бөгөөд, Тавантолгой- Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төслүүдэд нийтдээ 1.7 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ.

   Цаашид Уул уурхай -  Дэд бүтэц – Аж үйлдвэрлэлийн хөгжлийн жишиг “Эрдэнэс-Тавантолгой” гэсэн алсын харааг дэвшүүлж, 2021-2025 онд хэрэгжүүлэх А6-20 Бизнес төлөвлөгөө боловсруулаад байгаа бөгөөд энэ хүрээнд төмөр зам, авто зам, нүүрс баяжуулах үйлдвэр, цахилгаан станц зэрэг томоохон төслүүдийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Чулуунхүү
Чулуунхүү
2021-02-10 09:51

Ганхуяг нь удахгүй шоронд орно доо харж л бгаарай

Холбоотой мэдээ

Back to top button