ДЭЛХИЙ

Фэйсбүүк коронавирусийг хүн бүтээсэн гэх нийтлэлүүдийг устгаж эхэллээ

Фэйсбүүк коронавирусийг хүн бүтээсэн гэх мэт “КОВИД-19”-ийн талаар “худал мэдээллийг” устгах болно гэдгээ мэдэгджээ. Одоогийн байдлаар цар тахлын гарал үүслийг тогтоогоогүй байгаа билээ. Коронавирусийн гарал үүслийг тогтоохоор Ухань хотод ажиллаж буй ДЭМБ-ын эрдэмтэд мягмар гарагт хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр вирус лабораториос алдагдсан гэх боломжийг үгүйсгэсэн юм. Мөн тус сошиал платформ вакцины талаарх худал мэдээлэл нийтлэхийг бүрэн хоригложээ.

Ухань хотод ажиллаж буй эрдэмтэд коронавирус амьтдаас гаралтай хэмээн үзэж байгаа аж. Гэхдээ үүнийг батлах баримт хараахан олоогүй байна. Мөн тэд 2019 оны арван хоёрдугаар сард Уханьд коронавирусийн анхны тохиолдол бүртгэгдэхээс өмнө тус хотод вирус тархаж байсан гэдгийг илтгэх баримт олоогүй аж.

ДЭМБ-ын эрдэмтдийн судалгааны ажил тун удахгүй дуусах төлөвтэй байгаа юм. Тус багийг ахалж буй Петр Бен Эмбарек вирусийн гарал үүслийг тогтооход дахиад судалгааны ажил хийж хэрэгтэй хэмээжээ.

“КОВИД-19”-ийн анхны тохиолдол Ухань хотод бүртгэгдсэн цагаас хойш дэлхий даяар 106 гаруй сая хүн тус өвчнөөр өвчилж, 2,3 сая хүн нас бараад байгаа билээ.

Эх сурвалж: Daily Mail, BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button