Нийгмийн

Монгол бүжигчид олон улсын бүжгийн цахим уралдаанаас 10 медаль хүртжээ

Монголын балетын хөгжил сангийн санаачлагаар UNESCO-гийн ивээл дор зохион байгуулагдсан 16 орны 1000 гаруй уран бүтээлчдийн оролцсон IUCDC буюу Олон улсын нэгдсэн цахим бүжгийн уралдаан хоёр сар гаран үргэлжилж, хоёрдугаар сарын 12-нд дүнгээ гаргалаа.

Сонгодог, ардын, орчин үе, чөлөөт, стандарт, цэнгээнт бүжгүүд ба бүжгийн сэдэвт уран зураг, кино бүтээл гэсэн төрлүүдээр явагдсан энэхүү тэмцээнд Монгол улсаа төлөөлөн Улаанбаатар, Дархан-Уул, Дорноговь, Завхан аймгаас оролцсон хүүхэд залуучууд маань ардын, сонгодог мөн орчин үеийн төрлүүдээр 4 алт, 4 мөнгө, 2 хүрэл медаль болон тусгай байрын шагналууд хүртлээ.

Энэхүү тэмцээний шүүгчдийн бүрэлдэхүүнд "Монголын балетын хөгжил сан"-гийн тэргүүн, МУГЖ, Соёлын Элч Д.Алтанхуяг ажилласан билээ.

Ардын бүжгийн төрөлд Жуниор/При-Жуниор ангилалд:

Дорноговь аймгийн Саран хөхөө театрын дэргэдэх Саруул дэнж хамтлаг Алтан медаль ба Шилдэг үзүүлбэрийн шагнал.

О. Мишээл Алтан медаль

Г. Энгүн Алтан медаль,

1 хүн болон "IUCDE UNITED CLOUD INAM 1ON INTERNATIONAL Yadamsuren Tumen- Erdene Silver medal" гэсэн бичвэр гэх мэтийн зураг байж болно

Я. Түмэн-Эрдэнэ Мөнгөн медаль

1 хүн болон зогсож байна гэх мэтийн зураг байж болно

А. Биндэръяа Мөнгөн медаль

М. Энхжин Мөнгөн медаль

Х. Хонгорзул Хүрэл медаль

Э. Эмүжин Хүрэл медаль

Нийслэлийн 84-р дунд сургуулийн сурагч Ц. Эрхсаран тусгай байр

Ардын бүжгийн төрөлд сениор ангилалд:

1 хүн, зогсож байна болон бичвэр гэх мэтийн зураг байж болно

Монголын Балетын Үндэсний Сургууль/ National Ballet School of Mongolia-ийн багш Damchaabadgar Yondon

Алтан медаль ба шилдэг үзүүлбэрийн шагнал

1 хүн болон "IUCDE UNITEDO LOUD ANCE COMPETITION Û Enkhtuya Amarjargal Silver medal" гэсэн бичвэр гэх мэтийн зураг байж болно

Завхан аймгийн уран бүтээлч, бүжиг дэглээч Э. Амаржаргал Мөнгөн медаль

Сонгодог бүжгийн төрөлд:

8 хүн болон "IUCDE INTERNATIONAL Û UNITIDO LOUD DANCE COMPETETION GLADNESS DANCE CLUB Gladness Dance Club Outstanding award" гэсэн бичвэр гэх мэтийн зураг байж болно

Дархан-Уул аймгийн Гладнес клубын баг Тусгай байр

Ц. Молор Хичээл зүтгэлийн шагнал

Орчин үеийн бүжгийн төрөлд:

Ц. Молор Тусгай байр,

нэг буюу түүнээс олон хүн болон бичвэр гэх мэтийн зураг байж болно

О. Уянга Тусгай байр тус тус хүртсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button