Нийгмийн

395 сая төгрөгийн тоног төхөөрөмж ГССҮТ-д хүлээлгэн өглөө

Эрүүл мэндийн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахад Монгол Улсын Засгийн газарт дэмжлэг үзүүлэх ажлын хүрээнд ДЭМБ-аас эрүүл мэндийн анхан болон лавлагаа шатлалын тусламж үйлчилгээний түвшинд шаардлагатай 395 сая төгрөгийн үнэ бүхий эмнэлгийн зайлшгүй шаардлагатай тоног төхөөрөмж, хэрэгслийг Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв (ГССҮТ)-д хүлээлгэн өглөө.

 Осол гэмтэл нь Монгол Улсын хүн амын өвчлөлийн 5 дахь, нас баралтын 3 дахь шалтгаан болж байна. Урьдчилан сэргийлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлэх нь нэн чухал тул осол гэмтлийн тусламж үйлчилгээ үзүүлэх чадавхийг, ялангуяа эрүүл мэндийн анхан болон лавлагаа шатлалын түвшинд бэхжүүлэх шаардлагатай юм.

2021 оны 2 дугаар сарын 10-ны өдөр ГССҮТ-д болсон тус тоног төхөөрөмж гардуулах үйл ажиллагаанд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, ГССҮТ-ийн Ерөнхий захирал Э.Галбадрах, ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Др Сергей Диордица тэргүүтэй төлөөлөгчид оролцов.

Эмнэлгийн болон сургалтын зарим тоног төхөөрөмжийг ГССҮТ-д шинээр байгуулагдсан Эмнэлзүйн сургалтын төвд байрлуулна. Энэ нь эмч, резидент эмч, сувилагч нарт янз бүрийн гэмтлийн тусламж үзүүлэх практик дасгал хийх боломжийг олгох юм. Мөн осол гэмтлийн үеийн эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээнд шаардлагатай тоног төхөөрөмж, хэрэгслүүдийг 4 аймгийн 95 сумын эрүүл мэндийн төвүүдэд хүргэх болно.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button