ДЭЛХИЙ

11 хүүхдийн ээж нэмж 100 хүүхэдтэй болохыг хүсдэг

Аль хэдийн 11 хүүхэдтэй эх дэлхийн хамгийн өнөр өтгөн гэр бүл болохын тулд нэмж 100 хүүхэд өлгийдөн авахыг хүсэж байгаа аж. 23 настай Кристина Озтурк зочид буудал эзэмшдэг чинээлэг нөхрийнхөө хамт тээгч эхийн тусламжтай нэмж хүүхэдтэй болохоор найдаж байгаа гэнэ.

Чинээлэг хосууд Гүрж улсын Батуми нэртэй далайн эргийн хотод амьдардаг бөгөөд тэнд анх танилцаж байжээ.  Кристина ганц бие ээж байхдаа “Хар тэнгисийн Лас Вегас” гэгддэг Батуми хотод амралтаар очсон анхны өдрөө нөхөр Галиптайгаа харц тулгарсан аж.  Кристина Галипд анхны харцаар дурласан бөгөөд түүнийг өөрийнх нь “зөвлөгч, чиглүүлэгч, үлгэр дээр гардаг ханхүү” гэсэн юм.

Галип түүнтэй танилцсан мөчөө санан тайлбарлахдаа “Түүнтэй хамт байхад их амар байдаг, тэр үргэлж инээмсэглэдэг бас нууцлаг. Би түүн шиг эхнэртэй болохыг үргэлж хүсдэг байсан” хэмээжээ.

Тэд танилцаад хэсэг хугацааны дараа Кристина, охин Викатайгаа Батумид нүүн ирсэн байна. Хэдийгээр Галип түүнээс олон насаар ах ч гэсэн хүүхэдтэй болж том гэр бүл зохиохоос татгалзаагүй юм.

Хосууд эдийн засгийн бололцоотой тул тээгч эхийн тусламжтай арван хүүхэд өлгийдөн авчээ. Тэд өмнө нь сошиал медиа дээр 105 хүүхэдтэй болохыг хүсдэг хэмээж байсан боловч сүүлдээ үнэнээсээ биш зүгээр л санаанд орж ирсэн тоогоо хэлсэн гэсэн юм.

Эх сурвалж: Unilad

Б.БУЯНДОРЖ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин

лалын ертөнцөд аль феодалийн сэтэхүйгээ тавиагүй байгаа нэг өлөгчин эм нэг зэрэг 11 ухантай загас наалдуулах бол хэвийн үзэгдэл

Холбоотой мэдээ

Back to top button