НИЙГЭМ

Отрын зөөврийн сууц хийдэг Х.Рэнцэндорж аймгийн аварга ажилтан болжээ

Малчдад зориулсан отрын зөөврийн сууц хийдгээрээ олны талархлыг чамгүй хүлээсэн эрхэм Х.Рэнцэндорж  Өвөрхангай аймгийн аварга ажилтнаар шалгарлаа.

Одоогоор 130 гаруй айлыг явуулын сууцтай болгож, хоёр мянга гаруй малчин өрхөд угсардаг хашаа нийлүүлсэн тэрбээр “Сүүн төгрөг” компаниа жилийн өмнө байгуулжээ.

Тэднийх 14 ажилтантай. Төгрөгөөсөө, мөн аймгийн төвөөс нарийн мэргэжлийн гагнуурчид ажиллуулдаг, 1-1.8 1.8 сая төгрөгийн цалин олгодог гэнэ. Түүний хийдэг зөөврийн сууц 30 градусын хүйтэнд дааруулахгүй, дотор, гаднаа 14 см дулаалгатай.

Ирэх намраас богино радиотараар халдаг, нам даралтын зуухтай хийхээр төлөвлөжээ. Х.Рэнцэндорж отрын сууцаа 14-16 саяар худалддаг. Мөн тэрбээр малын угсардаг хашаа хийдэг гэнэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button